Хайлтын үр дүн

1515 илэрц олдлоо.

/ 2025 он

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангахад хэвлэл мэдээллийн салбарын үзүүлэх нөлөө, эрх зүйн зохицуулалт, төрийн бодлогын хэрэгжилтийг шинжилсэн. Уламжлалт болон цахим хэвлэл мэдээллийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хараат бус байдал, мэдээллийн орчны эрсдэлийг авч үзэж, хэвлэл мэдээллийн бодлого, үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлсон

/ 2025 он

Монгол Улсын Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. Гэм хор учруулсан этгээдийн хариуцлага, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл, хамгаалагдах эрхийн хүрээ, үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй холбоотой зохицуулалтыг эрх зүйн онол, шүүхийн практиктай харьцуулж, хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан

/ 2025 он

Монгол Улсын Иргэний хуулийн олон улсын иргэний эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт, олон улсын гэрээ болон гадаад улсын хууль хэрэглэх нөхцөл, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдал, зөрчилдөөний хэм хэмжээг шинжилсэн. Тайлангийн гол хэсэгт Иргэний хуулийн 539–552 дугаар зүйлийн зохицуулалт, түүний оновчтой байдал, олон улсын хувийн эрх зүйн харилцаанд үүсэх асуудлыг бусад улсын эрх зүйн туршлагатай харьцуулан үнэлсэн

/ 2025 он

Монгол Улсын Иргэний хуулийн гэрээний эрх зүйн холбогдох зохицуулалтын хэрэгжилт, гэрээний талуудын эрх, үүрэг, эдийн засгийн эрсдэлийн хуваарилалт, гэрээний үнийн өөрчлөлт, хариуцлагын асуудлыг шинжилсэн. Ажил гүйцэтгэх болон туслалцаа үзүүлэх гэрээний зохицуулалтыг эрх зүйн онол, хууль тогтоомжийн түүхэн өөрчлөлт, шүүхийн практиктай харьцуулж, хэрэгжилтийн тулгамдсан асуудлыг тодорхойлсон

/ 2025 он

Монгол Улсын Залуучуудын хөгжлийн тухай хуулийн хэрэгжилтийг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих зарчим, хувь хүний хөгжил, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах орчны хүрээнд үнэлсэн. Залуучуудын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж, сайн дурын болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын бүрэн эрх, залуучуудын хөгжлийг дэмжих төв, зөвлөлийн чиг үүргийн хэрэгжилтийг шинжилсэн

/ 2025 он

Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавих шаардлага, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, төрийн хяналт шалгалтын тогтолцоог үнэлсэн. Холбогдох журам, стандартын хэрэгжилт, хүнсний бүтээгдэхүүний хяналт шалгалт, лабораторийн шинжилгээ, хоол хүнсээр дамжих өвчлөл, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хариуцлагын зохицуулалтыг шинжилсэн

/ 2025 он

Монгол Улсын 2003 оны Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хэрэглэгчийн эрх, бараа, үйлчилгээ нийлүүлэгчийн үүрэг, төрийн байгууллагын хяналт, хэрэглэгчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог үнэлсэн. Хуулийн зохицуулалт зорилгодоо хүрч буй эсэх, практикт нийцэж байгаа байдал, Өрсөлдөөний тухай болон Зөрчлийн тухай зэрэг бусад хуультай харилцан уялдах асуудлыг шинжилж, хэрэгжилтийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулсан

/ 2025 он

Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хэрэглээ, түүнтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлыг шинжилсэн. Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул дүүргийн өсвөр үе, залуучуудын мансууруулах бодисын талаарх ойлголт, хэрэглээнд өртөх эрсдэлийг судалж, цагдаа, прокурор, шүүхийн статистик мэдээлэл, холбогдох эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх боломжийг авч үзсэн

/ 2025 он

Монгол Улсын хууль тогтоомж дахь давхардал, зөрчил, хийдлийг хиймэл оюун ухаан, байгалийн хэл боловсруулах технологийн тусламжтай илрүүлэх боломжийг судалсан. Эрх зүйн мэдээллийн сангийн бүтэц, өгөгдлийн чанар, утгын хамаарал, лавлагаатай хариулт үүсгэх RAG загвар, текст ангилах болон харьцуулах арга, хүний хяналттай шинжилгээний үйл явцыг авч үзэж, системийн зураглал, хэрэгжүүлэх санал боловсруулсан

/ 2025 он

Монгол Улсын цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдал, нийгэм, эдийн засгийн баталгаа, эрхийн хэрэгжилтийг шинжилсэн. Эдгээр байгууллагын жендэрийн нөхцөл байдал, удирдлагын зүй бус нөлөөлөл, ажлын байрны бэлгийн дарамт, алба хаагчдын гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байдал, түүний шалтгаан нөхцөлийг авч үзэж, эрх зүйн болон зохион байгуулалтын шийдэл боловсруулсан

/ 2025 он

Монгол Улсад нийгмийн ажлын мэргэжил, үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Нийгмийн ажлын тухай бие даасан хууль боловсруулах хэрэгцээ, шаардлагыг судалсан. Нийгмийн ажилтны мэргэжлийн статус, цалин хөлс, үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт, стандартын асуудлыг шинжилж, хуулийн зохицуулалтын хувилбаруудын хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг үнэлсэн. Олон улсын туршлага болон Сингапурын зохицуулалтыг авч үзсэн

/ 2025 он

Монгол Улсын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт, эмнэлгийн байгууллагын эрх зүйн байдал, засаглал, тусгай зөвшөөрөл, санхүүжилт, тусламж, үйлчилгээний хүртээмжтэй холбоотой асуудлыг үнэлсэн. Хуулийн зорилгод хүрсэн түвшин, практикт нийцэж буй байдал, бусад хууль тогтоомжтой харилцан уялдах нөхцөлийг шинжилж, хэрэгжилтийг сайжруулах зөвлөмж боловсруулсан

/ 2025 он

Монгол Улсад ялгаварлан гадуурхалтын эсрэг бие даасан хууль боловсруулах хэрэгцээ, шаардлага, олон улсын гэрээ, Үндсэн хууль болон салбарын хууль тогтоомжийн зохицуулалтын нийцлийг шинжилсэн. Ялгаварлан гадуурхалтын талаарх гомдол, эрх зүйн хамгаалалтын тулгамдсан асуудлыг судалж, Австрали, Японы хууль тогтоомжийн туршлагыг харьцуулсан

/ 2025 он

Монгол Улсын хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүмүүсийн эрхийн хэрэгжилт, хорих орчны нөхцөл, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн харилцаа, өргөдөл, гомдол гаргах эрхийг судалсан. ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги болон Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад асуулга, ярилцлага хийж, сүүлийн жилүүдийн статистик мэдээлэл, олон улсын эрх зүйн стандартыг харьцуулсан

/ 2025 он

Монгол Улсын Иргэний хуулийн үүргийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт, гэрээний үүрэг үүсэх, гүйцэтгэх, зөрчих, хариуцлага хүлээлгэх эрх зүйн асуудлыг шинжилсэн. Иргэний хуулийн үүргийн эрх зүйн ерөнхий болон гэрээний тусгай төрлүүдийн холбогдох зохицуулалтыг эрх зүйн онол, шүүхийн практик, гадаадын эрх зүйн туршлагатай харьцуулан үнэлсэн

/ 2025 он

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод Монгол Улсын хууль тогтоомж нийцэж буй байдал, конвенцын хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах тогтолцоог үнэлсэн. Хүртээмж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, улс төрийн оролцооны зохицуулалтыг шинжилж, АНУ, Болгар, Японы эрх зүйн туршлагыг харьцуулсан

Судалгаа