Хайлтын үр дүн
2857 илэрц олдлоо.
/ 2012 он
Монгол Улсад парламентын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулах эрх зүйн боломж, эдийн засгийн үр ашиг, зохион байгуулалтын хүндрэл, давуу болон сул талыг шинжилсэн. Филиппин, Болгар, Индонез, Тайвань, АНУ, Австралийн сонгуулийг зэрэг явуулах туршлага болон унитар тогтолцоотой 20 улсын сонгуулийн зохицуулалтыг харьцуулсан
/ 2024 он
Гадаадын 33 улсын залуучуудын хөгжлийг дэмжих, эрхийг хамгаалах үндэсний хууль, бодлого, төлөвлөгөөний мэдээллийг нэгтгэсэн. Залуучуудын асуудлыг зохицуулах тусгай хууль байгаа эсэх, бодлогын баримт бичиг болон хэрэгжүүлэх үндэсний тогтолцоог улс тус бүрээр хүснэгтлэн танилцуулсан.
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зохицуулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн давуу, сул талыг судалсан. Төрийн өмчит хуулийн этгээдийн өрсөлдөөний зарчмын гадаад туршлага болон Монголын төрийн өмчит, оролцоотой байгууллагын мэдээллийг нэгтгэсэн.
/ 2026 он
Монголын хог хаягдал, эрчим хүч, үйлдвэрлэл, технологийн парктай холбоотой эрх зүйн зохицуулалтыг нэгтгэсэн. Холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, батлагдсан болон батлагдах дүрэм, журмын мэдээллийг салбар тус бүрээр жагсааж, лавлагаа хэлбэрээр бэлтгэсэн.
Их Британи, Канад, БНСУ-ын парламентын гишүүдэд ажлын өрөө хуваарилах журам, зохион байгуулалтын туршлагыг нэгтгэсэн. Парламентын ажлын алба, намын бүлгийн оролцоо, шийдвэр гаргах болон өрөөний хуваарилалтыг хэрэгжүүлэх үүргийн хуваарийг танилцуулсан. СТ-410.pdf
Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль, улс төрийн намуудын оролцоо, нэр дэвшүүлэх эрх, намын гишүүнчлэлийн зохицуулалтыг шинжилсэн. Австри, Австрали, АНУ, ХБНГУ, Япон, ОХУ, Казахстан, БНСУ, Франц, Швейцарь зэрэг 24 улсын Үндсэн хууль, орон нутгийн сонгуулийн хууль тогтоомжийг харьцуулсан
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой сонгосон зорилтуудын хэрэгжилтийг нээлттэй эх сурвалжаар тоймлосон. Түлш, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл, газрын тосны хамаарал болон аюулгүй байдлыг хангах тогтолцооны асуудлаарх мэдээллийг нэгтгэсэн.
Монгол Улсын улс төрийн намуудын гишүүнчлэл, бүтэц, төлөвшил, намын санхүүжилт, нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль, парламент болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах асуудлыг шинжилсэн. АНУ, ХБНГУ, Их Британи, Испани, Япон, Унгар, Казахстан, БНСУ болон бусад улсын улс төрийн намын бүртгэл, гишүүнчлэл, орон нутгийн сонгуулийн зохицуулалтыг харьцуулсан
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон тэдгээрийн сумдын нийгэм, эдийн засгийн үндсэн мэдээллийг нэгтгэсэн. Аймаг бүрийн танилцуулга, хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг ижил бүтэц, хүснэгтээр танилцуулсан лавлагаа юм. СТ-408.pdf Судалгааны салбар: Нийгэм, эдийн засгийн газар зүй
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн үйл ажиллагаа, шийдвэр гаргалт болон холбогдох зохицуулалтын асуудлыг нэгтгэсэн. Аймгийн төвийн хүн ам, сонгогч, сонгогдох төлөөлөгчийн тооны харьцаа болон зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зардлын асуудлаар мэдээлэл, тооцоолол бэлтгэсэн.
Австри, Хорват, АНУ-ын парламентын шинжлэх ухаан, ардчилал, судалгааны ололт амжилтыг үнэлэх шагналын тогтолцоог харьцуулсан. Австрийн Маргарэта Лупак сан, Хорватын Үндэсний шинжлэх ухааны шагнал, АНУ-ын Конгрессын Алтан медалийн зорилго, олгох шалгуур, зохион байгуулалт, шагналын санхүүжилтийн онцлогийг авч үзсэн
Монголын жендэрийн эрх тэгш байдлын эрх зүйн орчин болон эрэгтэйчүүдийн хүний хөгжил, нийгмийн асуудлыг тоймлосон. Үндэсний статистикийн мэдээлэлд тулгуурлан эрэгтэйчүүдийн нөхцөл байдлыг харуулах үзүүлэлтүүдийг нэгтгэж, жендэрийн тэгш байдлын зохицуулалттай холбон авч үзсэн.
Казахстан, Киргиз, Туркменистаны бэлчээрийн тухай хуулийн бүтэц болон сонгосон зохицуулалтыг нэгтгэн харьцуулсан. Улс тус бүрийн бэлчээр ашиглах, удирдах, хамгаалахтай холбоотой хуулийн зохицуулалтыг түүвэрлэн, эрх зүйн орчны онцлогийг танилцуулсан.
Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ, ангилал, бүсчлэл, хамгаалалтын дэглэм болон удирдлагыг тоймлон судалсан. Газар ашиглах нөхцөл, зөвшөөрөгдөх үйл ажиллагаа, эрх зүйн орчин, өнөөгийн байдал болон тулгамдсан асуудлыг холбогдох эх сурвалжаар нэгтгэсэн.
Хог хаягдлын менежментийн олон улсын туршлага болон Монгол, Швед, БНСУ, Сингапур, Люксембургийн зохицуулалтыг судалсан. Ангилан ялгах, тээвэрлэх үүрэг, аюултай хаягдал, эдийн засгийн хөшүүрэг, төрийн урамшуулал, төлбөр, хураамж, хяналтын тогтолцоог харьцуулсан.
Сонгуулийн бус үеийн улс төрчдийн үйл ажиллагаа, хандив, хувийн санхүүжилт болон гуравдагч этгээдийн улс төрийн оролцоог судалсан. Австрали, Канад, АНУ, БНСУ, Их Британи, Германы хориглолт, ил тод байдал, хяналт болон хуулийн хэрэгжилтийг хангах механизмыг харьцуулсан.
©2026 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.