Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2024 он

Герман, БНСУ, Их Британи, Япон, Монголын ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийн зохицуулалтыг харьцуулсан. Төвийн удирдлага, зохион байгуулалт, барилга байгууламж, орчны стандарт, мэргэжлийн ажилтны бэлтгэл болон санхүүжилтийн асуудлыг судалсан.

/ 2024 он

АНУ, БНСУ, Швед, Япон, Монголын нийгмийн халамжийн асрах үйлчилгээний зохицуулалтыг харьцуулсан. Үйлчилгээний төрөл, хамрагдах этгээд, хамрагдах нөхцөл, үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн байдал болон санхүүжилтийн асуудлыг ижил шалгуураар авч үзсэн.

/ 2012 он

Парламентын гишүүний халдашгүй байдлыг цуцлах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл, журам, эрх зүйн баталгааг шинжилсэн. АНУ, Испани, Австрали, Бельги, ХБНГУ, Дани, БНХАУ, Ирланд, Франц, Литва, Эстони, ОХУ, БНСУ, Японы Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтыг харьцуулж, нийтлэг болон ялгаатай шинжийг тодорхойлсон

/ 2024 он

Төсвийн үйл явц дахь парламентын оролцоо, төсөв хэлэлцэх, батлах, гүйцэтгэлд хяналт тавих асуудлыг судалсан. Төсвийн хараат бус байгууллагын хэлбэр, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа болон ажлын албаны зохион байгуулалтыг олон улсын туршлагад тулгуурлан харьцуулсан. СТ-224.pdf

/ 2024 он

Ус, рашааны нөөцийг хамгаалах, усан орчныг нөхөн сэргээх, бохирдлыг бууруулах зохицуулалтыг судалсан. Монгол, Герман, АНУ-ын эрх зүйн орчин, асуудал хариуцсан байгууллага, чиг үүрэг болон усны бохирдлыг бууруулах арга хэмжээг харьцуулсан.

/ 2012 он

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, авлигын нөхцөл байдал, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын хэрэгжилтийг шинжилсэн. Шинэ Зеланд, Сингапур, Финланд, Малайз, ОХУ, Афганистан, Узбекистан, БНХАУ-ын хээл хахууль авах гэмт хэргийн зохицуулалт, хариуцлагыг харьцуулсан

/ 2024 он

Монголын агаарын бохирдлын нөхцөл байдал, Улаанбаатар болон аймгуудын агаарын чанарын мэдээллийг олон улсын судалгаатай уялдуулан авч үзсэн. Газар зүй, уур амьсгал, ахуйн нөхцөлөөр төстэй орнуудын бохирдлыг бууруулсан туршлага, бодлого, эрх зүйн зохицуулалтыг судалсан.

/ 2024 он

Гэрч, хохирогчийг хамгаалах олон улсын гэрээ, конвенц болон үндэсний эрх зүйн зохицуулалтыг судалсан. Монгол, АНУ, Герман, Нидерланд, Их Британийн хамгаалалтын тогтолцоо, байгууллагын бүтэц, чиг үүрэг болон практик ажиллагааны туршлагыг харьцуулсан.

/ 2024 он

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн нэр томьёо, тодорхойлолт, субъект, хөөн хэлэлцэх хугацаа, хариуцлагын асуудлыг судалсан. Австрали, Герман болон Монголын эрүүгийн, иргэний эрх зүйн зохицуулалтыг харьцуулан, тайлбарлагдаагүй хөрөнгөтэй холбоотой эрх зүйн арга хэрэгслийг авч үзсэн.

/ 2024 он

Дуу чимээний бохирдлын олон улсын зөвлөмж, эх үүсвэр, бууруулах арга хэмжээ болон эрх зүйн зохицуулалтыг судалсан. Норвег, Японы асуудал хариуцсан байгууллага, чиг үүрэг, хэрэгжүүлж буй арга хэмжээг Монголын зохицуулалттай харьцуулсан.

/ 2024 он

Шүүгч, прокурор, мөрдөгч зэрэг тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах эрх бүхий байгууллага, харьяаллын зохицуулалтыг судалсан. Монголын эрх зүйн орчин болон гадаадын зарим орны байгууллагын чиг үүрэг, мөрдөн шалгах тогтолцоо, практикийг харьцуулсан.

/ 2024 он

Төсвийн хяналтын талаарх ЭЗХАХБ болон бусад олон улсын байгууллагын нийтлэг туршлага, зөвлөмжийг нэгтгэсэн. Монгол, Шинэ Зеланд, Словени, Арменийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоо, парламентын оролцоо болон эрх зүйн орчныг харьцуулсан.

/ 2012 он

Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлах үүрэг, сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. АНУ, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ болон посткоммунист орнуудын эрүүгийн хууль тогтоомж, авлигаас урьдчилан сэргийлэх зохицуулалтыг харьцуулсан

/ 2024 он

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрхийн олон улсын хэм хэмжээ, хэрэгжилтийг хангах субъектүүдийг судалсан. Сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой асуудал болон гадаадын зарим орны эрүүгийн, бусад хууль тогтоомжийн зохицуулалтыг харьцуулсан.

/ 2024 он

Иргэн, байгууллагын түвшинд нийгмийн оноо, рейтинг тогтоох системийн ойлголт, хэлбэр, ажиллах зарчим, давуу, сул талыг судалсан. Хятад, Герман, Их Британийн туршлагаас оноо тооцох аргачлал, хэрэглэдэг салбар болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан.

/ 2024 он

Жолоодох эрхийн болон жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны системийн олон улсын жишиг, давуу, сул талыг судалсан. Австрали, Хонконг, Их Британийн зохицуулалтаас зөрчлийн оноо, хязгаар болон бүртгэлийн тогтолцооны онцлогийг харьцуулсан.

Судалгаа