Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2024 он

Олон оролцогчтой эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны Монголын зохицуулалт, практикт тулгарч буй асуудлыг судалсан. Эстони, Хорватын туршлагатай харьцуулан олон шүүгдэгч, оролцогчтой шүүх хуралдааныг зохион байгуулах журмын онцлогийг авч үзсэн.

/ 2024 он

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нөхцөл, шаардлага, хэрэгжүүлэх байгууллага, тогтолцоог судалсан. Олон улсын зөвлөмж, гадаадын зарим орны практик болон Монголын эрх зүйн орчныг харьцуулан, хамгаалалтын үйл ажиллагааны үндсэн асуудлуудыг нэгтгэсэн

/ 2024 он

Авлигын дагнасан шүүхийн загвар, байгуулах хэрэгцээ шаардлага, давуу болон сул талыг олон улсын мэдээлэлд тулгуурлан судалсан. Хорват, Филиппин, Украины эрх зүйн орчин, туршлагыг харьцуулж, Монголын нөхцөл байдлыг хамтатган авч үзсэн.

/ 2024 он

Жагсаал, цуглаан хийх эрхийн олон улсын хэм хэмжээ болон гадаадын зарим орны зохицуулалтыг судалсан. Биечлэн болон цахимаар жагсаал, цуглаан зохион байгуулах, нийтийн хэв журам сахиулах, оролцогчдын аюулгүй байдлыг хангах зохицуулалт, туршлагыг авч үзсэн. СТ-210.pdf

/ 2024 он

Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг судалсан. Герман, Япон, Вьетнам, Казахстаны туршлагад тулгуурлан төрийн хариуцлага, иргэн, аж ахуйн нэгжийн хохирлоо барагдуулах эрхийн зохицуулалтыг харьцуулсан. СТ-209.pdf

/ 2024 он

Төрийн болон парламентын ажлын албанд олон жил ажилласан мэргэшсэн ахмад ажилтныг татан ажиллуулах бодлого, зохицуулалтыг судалсан. Насжилтад суурилсан хөдөлмөр эрхлэлтийн онол, олон улсын зөвлөмж, бусад орны туршлага болон Монголын нөхцөл байдлыг харьцуулан авч үзсэн. СТ-208.pdf

/ 2024 он

Цахилгаан дугуй, сурроны замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт болон Монгол Улсын нөхцөл байдлыг судалсан. Герман, АНУ, Их Британи, Хятад, Япон, Казахстаны туршлагаас хэрэглэгчийн нас, хурдны хязгаар болон холбогдох эрх зүйн шаардлагыг харьцуулсан.

/ 2024 он

Үндэсний соён гэгээрүүлэх бодлого, иргэний ёс зүйн боловсролын хөтөлбөр болон хэрэгжүүлэх тогтолцоог гадаадын орнуудын туршлагаар судалсан. Монголын иргэний ёс зүйн сургалтын хөтөлбөрийг авч үзэж, сонгосон орнуудын бодлого, эрх зүйн зохицуулалт, практик ажиллагаатай харьцуулсан.

/ 2024 он

Парламент дахь цөөнхийн бүлэг, сөрөг хүчний эрх зүйн байдал, эрх, үүрэг, үйл ажиллагааны онолын үндэс, олон улсын зарчмыг судалсан. Монголын зохицуулалтын өөрчлөлт болон гадаадын зарим парламентын сөрөг хүчний оролцоо, эрхийн баталгааг харьцуулсан.

Монгол Улсын Засгийн Газар, Эрүүл Мэндийн Яамнаас эх, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн олон талт арга хэмжээ авч, хэрэгжүүлсний үрээр эх, хүүхдийн эндэгдэл буурсан. Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/760 тоот тушаалаар ”Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Уг арга хэмжээний хэрэгжилтийн явцад (2021-2024 онд) эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх зүйн орчинг сайжруулах, нийгэм, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэн хөтөлбөрийг бүрдүүлэх үйл ажиллагааны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, судалгаа хийж, нотолгоонд суурилсан тусламж үзүүлэх, эрсдлийг бууруулах замаар эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээг бүх нийтэд тэгш хүргэснээр эх, хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулах юм

/ 2024 он

Гэмт хэргийн хохирогчийн хохирлоо барагдуулах, нөхөн төлбөр авах эрхийн талаарх НҮБ-ын зарчим, удирдамжийг тоймлосон. Канад, БНСУ, Филиппин, Энэтхэгийн хохирогчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, механизм болон нөхөн төлбөрийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан.

/ 2024 он

Гарааны бизнесийг хөгжүүлэх олон улсын чиг хандлага болон Итали, АНУ, Израил, Узбекистаны эрх зүйн орчин, төрийн дэмжлэгийг судалсан. Гарааны бизнес байгуулах, инновац нэвтрүүлэхэд тулгардаг саад, зардлыг бууруулах болон бизнесийн хөгжлийг дэмжих зохицуулалтыг харьцуулсан

/ 2024 он

Австрали, Герман, Канад, БНСУ, Нидерланд, Норвегийн гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг харьцуулсан. Хөрөнгө оруулагчид тавих нөхцөл, хөрөнгө оруулалтын босго, хязгаарлалт, урамшуулал, дэмжлэг болон хөрөнгө оруулагч, гэр бүлд олгодог хөнгөлөлтийг авч үзсэн.

/ 2012 он

Байгалийн баялгийг зохистой ашиглах, тогтвортой хөгжлийн зарчмыг хэрэгжүүлэх, байгаль орчны шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. Аархусын конвенцын мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, шүүхэд хандах эрхийн зохицуулалт болон Канадын Онтарио мужийн Байгаль орчны эрхийн тухай хуулийн туршлагыг авч үзсэн

/ 2024 он

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, ашиглалт болон зөвшөөрөгдөх аж ахуйн үйл ажиллагааны зохицуулалтыг судалсан. Олон улсын байгууллагын зөвлөмж, БНСУ, Австрали, Филиппин, Орос, Хятадын туршлагад тулгуурлан хамгаалалтын дэглэм, ашиглалтын нөхцөлийг харьцуулсан.

/ 2024 он

Тусгай хамгаалалттай газар нутгийн усны нөөц, гол мөрний сав газар, усны ашиглалт, хамгаалалтын асуудлыг авч үзсэн. Сав газрын усны нэгдсэн менежмент, холбогдох хууль тогтоомж болон усны нөөц, экосистемийг хамгаалах зохицуулалтыг судалгааны материалтай уялдуулан тайлбарласан.

Судалгаа