Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2019 он

Нэг танхимтай хууль тогтоох байгууллага бүхий улс, нутаг дэвсгэрийн хүн ам, гишүүдийн тоо, нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоог нэгтгэсэн. Нэг гишүүнд ногдох хүн амын хэмжээгээр найман бүлэгт ангилж, улс тус бүрийн үзүүлэлтийг хүснэгтээр харуулсан.

/ 2010 он

Австрали Улсын парламентын Сенат, Төлөөлөгчдийн танхимын Тамгын газар, Парламентын үйлчилгээний газар болон номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны туршлагыг авч үзсэн. Парламентын байнгын хороодын ажлын алба, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, судалгааны үйлчилгээ, хуулийн төслийн шинжилгээний арга зүй, судлаачдын чиг үүргийг судалж, Монгол Улсын парламентын судалгаа, мэдээллийн үйлчилгээний зохион байгуулалтад ашиглаж болох туршлагыг тодорхойлсон.

/ 2019 он

Байгалийн баялаг дахь байнгын бүрэн эрх, байгалийн баялгийн ойлголт, төрийн болон нийтийн өмчийн ялгааг тайлбарласан. Улс орнуудын Үндсэн хуульд байгалийн баялгийг төрийн, нийтийн, ард түмний өмчөөр тодорхойлсон байдлыг ангилан нэгтгэсэн. Холбогдох заалтуудын эхийг хавсаргаж, өмчлөл болон ашиглах эрхийн зохицуулалтыг авч үзсэн.

/ 2010 он

Бүгд Найрамдах Франц Улсын парламентын Үндэсний Хурал, Сенатын бүтэц, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, судалгааны алба, номын сан, архивын зохион байгуулалт, үйл ажиллагааны туршлагыг авч үзсэн. Мөн Франц Улсын уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалт, нөхөн сэргээлт, татварын бодлогыг судалж, энэ хүрээнд Их Британи, АНУ-ын татварын зохицуулалтын зарим туршлагыг дурдсан.

/ 2019 он

Польш, Словени, Унгарын орон нутгийн төлөөллийн байгууллагыг тараах, өөрөө тарах зохицуулалтыг авч үзсэн. Хууль зөрчих, чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх зэрэг үндэслэл, санаачлах эрх бүхий субъект, шийдвэр гаргах ирц, саналын шаардлагыг харьцуулан харуулсан.

/ 2010 он

Монгол Улсын аймгийн төв хотуудын үүсэл, хөгжлийн түүхэн үе шат, хүн амын төвлөрөл, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг авч үзсэн. Дархан, Чойбалсан, Ховд, Эрдэнэт, Цэцэрлэг хотуудын хөгжлийн нөхцөл, дэд бүтцийн хүртээмж, санхүүгийн бие даасан байдал, удирдлагын тогтолцоог харьцуулж, хотуудын хөгжилд тулгамдсан асуудлыг тодорхойлсон.

/ 2019 он

1990–2019 оны Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд нарын мэдээллийг нэгтгэсэн. Ажилласан он, хашсан албан тушаал, нэр болон парламентын гишүүн байсан эсэхийг хүснэгтээр харуулсан. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болон холбогдох зарим албан тушаалын талаарх тайлбарыг оруулсан.

/ 2019 он

Гадаадын 12 улсын парламентын болон байнгын хороодын хуралдааны танхимыг схем, гэрэл зургаар танилцуулсан. Австрали, Канад, Шинэ Зеландын парламентын танхимын зохион байгуулалт, суудлын хуваарилалтыг дэлгэрүүлэн харуулсан. Бусад орны байнгын хороодын танхимын хамт нийт 40 схем, гэрэл зургийг нэгтгэсэн.

/ 2019 он

Бүгд найрамдах зарим улсын Үндсэн хуулийн шүүхийн бүрэлдэхүүн, гишүүдийг томилох, сонгох зохицуулалтыг нэгтгэсэн. Шүүгчид тавих нас, мэргэшил, ажлын туршлагын шаардлага, бүрэн эрхийн хугацаа, дахин томилогдох боломжийг авч үзсэн. Мөн өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хязгаарласан заалтуудыг танилцуулсан.

/ 2010 он

Дэлхийн хотжилтын чиг хандлага, хотын хөгжлийн бодлого, хүн амын төвлөрөл, байгаль орчны хамгаалалт, хотын эдийн засаг, санхүүгийн бие даасан байдлыг авч үзсэн. БНХАУ, Тайвань, Япон, БНСУ, Турк улсын хотын ангилал, байгуулах шалгуур, засаг захиргааны бүтэц, эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, Монгол Улсын хотжилтын бодлого, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөд анхаарах асуудлыг тодорхойлсон.

/ 2019 он

Д.Халиун, Д.Жигваагүнсэл, Р.Оргилмаа, Ц.Улс орнуудын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрөл, шатлал, удирдлагын талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг нэгтгэсэн. Орон нутгийн төлөөллийн болон гүйцэтгэх байгууллагыг сонгох, томилох, эрх хэмжээг тогтоох асуудлыг авч үзсэн. Нутгийн өөрөө удирдах ёс, санхүүгийн бие даасан байдал, иргэдийн оролцоо, төрийн хяналтын зохицуулалтыг мөн танилцуулсан.

/ 2010 он

Монгол Улсын хот, тосгоны хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, хүн амын төвлөрөл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн. Орон нутгийн эдийн засаг, санхүүгийн бие даасан байдал, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанд тулгамдсан асуудлыг шинжилж, засаг захиргааны нэгжийг оновчтой зохион байгуулах, төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагыг тодорхойлсон.

/ 2019 он

Төрийн аудитын байгууллага, санхүүгийн хяналтын талаарх Үндсэн хуулийн зохицуулалтыг нэгтгэсэн. Аудитын байгууллагын эрх зүйн байдал, чиг үүрэг, удирдлагын томилгоо, бүрэн эрхийн хугацаа, тайлагналын асуудлыг авч үзсэн. Төсвийн гүйцэтгэл, төрийн хөрөнгийн ашиглалт, санхүүгийн тайланд хяналт тавих эрх хэмжээг танилцуулсан.

/ 2019 он

Байгалийн баялгийн хуваарилалт, ашиглалттай холбоотой асуудлыг гадаадын зарим улсын Үндсэн хуульд хэрхэн тусгасныг нэгтгэсэн. Баялгийг ард түмний ашиг тусын төлөө ашиглах, төрөөс хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах, ирээдүй хойч үеийн эрх ашгийг харгалзах зохицуулалтыг танилцуулсан. Холбогдох заалтуудыг улсын нэрээр хүснэгтэлж, эх хэл дээрх материалыг хавсаргасан.

/ 2010 он

Монгол Улсын хот, тосгоны эрх зүйн зохицуулалт, хотжилтын түвшин, засаг захиргааны нэгжийн бүтэц, удирдлага болон хөгжлийн тулгамдсан асуудлыг шинжилсэн. Гадаад орнуудын хотжилтын бодлого, засаг захиргааны шинэчлэлийн туршлагыг харьцуулж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд анхаарах асуудал, Үндсэн хуультай уялдуулах шаардлага, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулсан.

/ 2019 он

Улс орнуудын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаарыг хэрхэн тогтоосныг нэгтгэсэн. Насны шаардлагаар улс орнуудыг бүлэглэж, холбогдох Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүснэгтээр харуулсан. Зарим улсын насны дээд хязгаарын зохицуулалтыг мөн авч үзсэн

Судалгаа