Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Авто заводын ажилчдын байрны судалгаа, барилгажилтын төсөл

Судалгааны тайлбар: Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Авто засварын заводын ажилчдын байрыг буулгаж тус газарт 90 айлын 5 давхар 2 блок орон сууцны барилга төлөвлөсөн. Орон сууцны барилгын давхрыг “Нисэх-Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөлөө”-ний бүсчлэлийн дагуу 5 давхраар төлөвлөсөн бөгөөд зургийн даалгаварт тусгагдсан 0.61 га газарт төлөвлөгдсөн хүн амын нягтралыг тооцож үзвэл 531 хүн/га байх боловч суурьшлын бүсийн хэмжээнд авч үзвэл 324 хүн/га байна. Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт хийгдэх зардал өндөр гарах тул төсөл хэрэгжүүлэгчид үр ашигтай байх үүднээс 2 блок 90 айлын орон сууцыг төлөвлөсөн. Тус барилга нь 40 машины ил зогсоол, 24 машины газар доорх зогсоолтой бөгөөд ногоон байгууламж, зам талбай, зогсоол, спорт талбай, хүүхдийн тоглоомын талбай, амарч суух сандал, саравч чөлөөт талбай, ногоон суулгамал байрлуулж тохижуулна. Авто замын хөдөлгөөнийг орон сууцнаас ногоон байгууламжаар тусгаарлаж орон сууцны орцны үүдэнд машины зогсоол төлөвлөөгүй. Мөн төлөвлөлтийн хязгаарт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг төлөвлөж байгаа нь тус хороонд оршин суудаг иргэдэд үйлчлэх давуу талын бий болгож байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
497
Татсан тоо
192
Файлын хэмжээ
12.78 MB
Оруулсан огноо
2023.05.19
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны арга зүй
Барилга, орон зайн төлөвлөлт, инженерчлэлийн зураглал
Судалгааны салбар
Барилгын инженерчлэл
Санхүүжилтийн хэмжээ
16,110,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
"Гоби травел" ХХК
Захиалагч байгууллага
Хот байгуулалт хөгжлийн газар
Хот байгуулалт хөгжлийн газар Enebisherdenebulgan@gmail.com 11313262
Судалгааны баг
Хот байгуулалт хөгжлийн газар, "Гоби травел" ХХК

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа