“ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” сэдэвт архивын баримтын хамтарсан үзэсгэлэн

Судалгааны тайлбар: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ойд зориулж Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэн нь ХХ зууны Монголын түүх, хувьсгалын үйл явц, үргэлжлэлийг харуулснаараа онцлог үзэсгэлэн болсон юм. ХХ зууны түүхэнд холбогдох данс хараа, архивын баримт Үндэсний төв архивын сан хөмрөгт ихээр хадгалагддаг. Тэдгээрээс дээжлэн толилуулж буй энэхүү үзэсгэлэнд Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, олон түмний сэтгэлд ардын хувьсгал нэрээр мөнхрөн, XX зууны монголын гол үйл явдлаар тодорсон 1921 оны хувьсгал, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоосон 1990 оны ардчилсан хувьсгалын түүхэнд холбогдох Богд гэгээнтнээс Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх цаг болсон тухай буулгасан лүндэн, Орос, Хятад, Монгол гурван улсын Хиагтын гэрээ, хувьсгалчдын нууц шифр, МАН-ын гишүүдийн эрмэлзэх 10 зүйл, Ардын түр Засгийн газрын байгуулсан тогтоол, Ардын Засгийн газар, Богд хааны хооронд байгуулсан Тангаргийн гэрээ, Судар бичгийн хүрээлэн байгуулсан зарлиг, Халхын голын дайн, Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын санал хураалт, Нэгдсэн Үндэстний байгууллагад элсэн орсон, Монгол хүн сансарт ниссэн, 1992 оны ардчилсан үндсэн хууль зэрэг 60 гаруй архивын баримт багтаасан.
Түлхүүр үг: Түүх, хувьсгал

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
322
Татсан тоо
144
Файлын хэмжээ
24.14 MB
Оруулсан огноо
2023.10.09
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны арга зүй
Түүхийн судалгааны арга зүй, археограф
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Архивын ерөнхий газар
Захиалагч байгууллага
Архивын ерөнхий газар
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа