195
Эрчим хүчний салбарын жендерийн нөхцөл байдлын үнэлгээ
Судалгааны тайлбар: Судалгааны зорилго, зорилтууд
Эрчим хүчний салбарын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ нь тус салбарын жендэрийн стратегийн төлөвлөгөөг гаргах хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бодлогын арга хэмжээний үндсэн чиглэлийг тодруулах зорилготой. Үүнд:
Нэгдүгээрт, эрчим хүчний салбар дахь эрэгтэй, эмэгтэй ажилтан, албан хаагчдын эзэлж буй байр суурь (status), гүйцэтгэж буй үүрэг (role), эрх мэдэл (power), эзэмшиж буй баялаг, нөөц баялгаас хүртэж буй хэмжээ, ажил эрхлэх боломж, ажлын байрны хөдөлгөөн дэх ялгааг тодорхойлсны үндсэн дээр жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой асуудлуудыг илрүүлэх;
Хоёрдугаарт, эрчим хүчний салбарын үйлчилгээний хүртээмж, чанарын хувьд жендэрт хамаарах ямар асуудал буйг тодорхойлох;
Гуравдугаарт, өнөөгийн нөхцөл байдалд нөлөөлөгч нийгмийн бүтэц, соёлын болон бусад хүчин зүйлсийн нөлөөг тогтоох;
Дөрөвдүгээрт, судалгааны үр дүнд тулгуурлан салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөгөөр анхаарвал зохих асуудлууд, тэдгээр асуудлыг шийдэх арга зам, чиглэлийг тодруулах зэрэг болно.
Түлхүүр үг:
Эрх тэгш байдал
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 249
- Татсан тоо
- 146
- Файлын хэмжээ
- 1.87 MB
- Оруулсан огноо
- 2024.07.01
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Цахилгаан инженерчлэл, электрон инженерчлэл, мэдээллийн инженерчлэл
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо
- Захиалагч байгууллага