219
“Хууль зүй дотоод хэргийн яам-110” архивын баримтын үзэсгэлэн
Судалгааны тайлбар: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх
ХХ зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхаглаж, наймдугаар Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөн, Дотоод зэрэг анхны таван яам байгуулсны дотор Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам байгуулсан нь орчин цагийн Монголын хууль зүйн салбарын үндэс суурь болжээ.
Анхдугаар Үндсэн хуулийг 1924 онд батлан хэрэгжүүлснээс хойш 1940, 1960, 1992 онд нийт дөрвөн Үндсэн хуулийг батлан хэрэгжүүлж, төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх төрийн тогтолцоо, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны суурь зохицуулалтуудыг бий болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдэд хууль эрх зүйн ухамсар соёлыг төлөвшүүлэх үйлсэд Хууль зүйн салбарыхан онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үндсэн зорилготой Хууль зүй, дотоод хэргийн яамны түүхэн хөгжлийг XX зууны Монголын түүхнээ үлэмж нөлөө үзүүлсэн язгуур эрх зүйн бичиг болох-Үндсэн хууль баталж хэрэгжихийн урьдач нөхцөл болон Үндсэн хуулиуд батлагдан хэрэгжсэн цаг үеийн хязгаарт тулгуурлан архивын шинэ шинэ баримтыг олон нийтэд дэлгэн суртачилсан.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 535
- Татсан тоо
- 119
- Файлын хэмжээ
- 34.21 MB
- Оруулсан огноо
- 2023.10.09
- Судалгаа хийгдсэн он
- 2021 он
- Судалгааны арга зүй
- Түүхийн судалгааны арга зүй, археограф
- Судалгааны салбар
- Түүх, археологи
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Архивын ерөнхий газар
- Захиалагч байгууллага
-
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
- Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд