226
“Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн-140” сэдэвт архивын баримтын үзэсгэлэн
Судалгааны тайлбар: Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх,
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагчдын нэг, Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган хамгаалах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн зүтгэлтнүүдийн нэг нь ХХ зууны Монголын төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч, анхны Ерөнхий сайд Түмэнхэн номун эзэн, Итгэмжит эетэй, Эрх дайчин Сайн ноён хан Боржигин овогт Төгс-Очирын Намнансүрэн юм.
Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнан-сүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон “Сайн ноён хаан” сан хамтран “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн-140” сэдэвт архивын баримт, эд өлгийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулсан.
Тус үзэсгэлэнд, Сайн ноён хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сайн ноён ханы хошууны нутгийн зураг, Сайн ноён хан Т.Намнансүрэнг төрийн албанд томилсон, чөлөөлсөн, шагнасан зарлигууд, Богд хаантанд айлтгасан айлтгал, буулгасан зарлиг, Хаант Орос улсад айлчилсан айлчлал, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн гэр бүл, төрөл төрөгсдөд холбогдох олон сонирхолтой ховор архивын баримтаас гадна Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хэрэглэж байсан дөрвөн бадамтай, дөрвөн хөлтэй тулга, Хаант Орос улсаас Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах сайд, Бүрэн эрх барих Элчин сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнд дурсгасан мөнгөн хайрцаг /1914.11.11/ зэрэг биет ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн болно.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 721
- Татсан тоо
- 133
- Файлын хэмжээ
- 30.06 MB
- Оруулсан огноо
- 2023.09.12
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны арга зүй
- Түүхийн судалгааны арга зүй, археограф
- Судалгааны салбар
- Түүх, археологи
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Архивын ерөнхий газар
- Захиалагч байгууллага
-
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
- Судалгааны баг
Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтнууд,