Дэлгэрэнгүй хайлт

Хайлтын үр дүн

2051 илэрц олдлоо.

Төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчний эмчилгээний жагсаалтанд сүрьеэ, сэтгэцийн эмгэг, хорт хавдарын III, IV-р үеийн хөнгөвчлөл эмчилгээ, чихрийн шижин зэрэг 14-н өвчиний үеийн 41 нэр төрлийн эм бэлдмэлүүд орсон байна. Төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчнийг судалгаанд хамруулсан эмнэлгүүдэд сүүлийн гурван жилээр авч үзэхэд нийт 17566 өвчтөн эмчлэгдэж, үнэ төлбөргүйгээр 890,037,243.12 төгрөгний эм олгосон байна. Харин эрхтэн шилжүүлэн суулгасны дараах болон гемофилийн эсрэг эмчилгээ өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ихэнх хувийг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж эзэлж байгаа бөгөөд 2010 оны судалгаатай харьцуулахад энэ тоо 8%-иар өссөн байна. Хангалтын байдлыг харахад сүүлийн 5 жил буюу 2010-2015 оны хооронд үйлдвэрлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн 53%-ийг, ашиглалтад орсон нь 56%-ийг эзэлж байгаа нь эмнэлгийн тоног төхөөрөмж ихээхэн шинэчлэгдэж байгааг харуулж байна.

Бүх түвшинд боловсон хүчний сургалт, цалин, хөлс, албан тушаал ахих боломж зэрэгт онцгой анхаарахгүйгээр ЭММТ-г сайжруулах боломжгүй юм. Үндэсний түвшинд мэдээний чанарыг хянах, дүн шинжилгээ хийх ур чадвартай тархвар зүйчид, статистикчид, хүн амзүйчид шаардлагатай. Харин орон нутгийн түвшинд эрүүл мэндийн мэдээллийн ажилтнууд мэдээ цуглуулах, тайлагнах, дүн шинжилгээ хийх асуудлыг хариуцна. Судалгаанд хамрагдагсадаас ажлаа гүйцэтгэхэд бэрхшээл буй талаар авсан асуумжаар нийт эмч мэргэжилтнүүдийн 94 хувь нь ямар нэгэн бэрхшээлтэй, зөвхөн 4 хувь нь бэрхшээл байхгүй гэж хариулсан байна.

Манай улсад нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд TORCH халдварын тархалт тодорхойгүй, ургийн хөгжлийн гажиг илэрсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийгдээгүй, ялангуяа хөгжлийн гажигтай төрсөн нярайд TORCH халдварын эрсдэл байсан эсэхийг тогтоогүй зэргээс шалтгаалж, TORCH халдварын тохиолдлыг бүрэн автомат анализаторын аргаар тодорхойлов.

Шүүх шинжилгээний байгууллагад 2016 онд хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээлэл

Шүүх шинжилгээний байгууллагад 2015 онд хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээлэл

Шүүх шинжилгээний байгууллагад 2014 онд хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик судалгаа

Шүүх шинжилгээний байгууллагад 2013 онд хийгдсэн шинжилгээ, хэргийн газрын үзлэгийн статистик мэдээ

Нярайн сонсголын скрининг, оношилгоо батлах, эмчлэх, хянах дэвшилтэт арга технологийг цогц байдлаар үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, энэ чиглэлд эмч, эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, бүх мэдээллийг нэгтгэх, эргэн хянах, скринингийн үе шатыг хянах, алдаа дутагдлыг залруулах, хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийн судалгаа, нотолгоонд суурилсан тогтолцоо бий болгох шаардлага тулгарсан

Нярайн сонсголын скрининг, оношилгоо батлах, эмчлэх, хянах дэвшилтэт арга технологийг цогц байдлаар үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, энэ чиглэлд эмч, эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, бүх мэдээллийг нэгтгэх, эргэн хянах, скринингийн үе шатыг хянах, алдаа дутагдлыг залруулах, хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийн судалгаа, нотолгоонд суурилсан тогтолцоо бий болгох шаардлага тулгарсан

“Эх яагаад эндэв" судалгааны итгэмжит лавлагааны аргыг хэрэглэсэн дэлхийн бусад улс орнуудын туршлагаас үзэхэд энэхүү судалгааны үр дүн, зөвлөмжийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгж байгууллагаас эхлээд үндэсний хэмжээнд зөв хэрэглэснээр эхийн эндэгдлийг амжилттай бууруулах боломжтой нь нотлогдсон.

Хүн амын суурьшлын асуудлаар 1996 онд Стамбул хотод болсон НҮБ-ын II бага хурлаас нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжлийг хангахад бүс нутгийн хөгжлийг тууштай хэрэгжүүлэхийг тухайн улс орнуудын Засгийн газруудын хүлээх үүрэг гэж тодорхойлсон.

Хүн амын суурьшлын асуудлаар 1996 онд Стамбул хотод болсон НҮБ-ын II бага хурлаас нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжлийг хангахад бүс нутгийн хөгжлийг тууштай хэрэгжүүлэхийг тухайн улс орнуудын Засгийн газруудын хүлээх үүрэг гэж тодорхойлсон.

Олон улсын жишгээр авч үзвэл, манай улсын хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчинг өөрийн хөгжиж ирсэн онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан тодорхойлох, энэ үндсэн дээр нийгэм, эдийн засгийн ойр ирээдүйн хөгжил, соёлын түвшинг илэрхийлэх, нийгмийн дэвшилд идэвхитэй нөлөөлөх бодит үр дагавар бүхий нутаг дэвсгэрийг зохион байгуулах, хүн амыг зохистой байдлаар нутагшуулах төслийг боловсруулж, төрийн бодлогын түвшинд авч үзэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсаар байна.

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д заасан хэрэглэгчийн үнэлгээ

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д заасан хэрэглэгчийн үнэлгээг “Ажиглалт” НҮТББ байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн.

Судалгаа