Хайлтын үр дүн

4 илэрц олдлоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Архивын ерөнхий газар (цаашид АЕГ гэх)-ын 2022 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв. Үнэлгээг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн, байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн, байгууллагын нээлттэй байдлын гэсэн гурван ерөнхий үзүүлэлтийн хүрээнд авч үзэж дүгнэсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналтшинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”, Архивын ерөнхий газрын даргын 2017 оны А/144 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн архивын үйл ажиллагаанд хяналтшинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг тус тус үндэслэн аймаг, нийслэл, салбар, төрөлжсөн архив /цаашид төрийн архив гэнэ/-ын 2019 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийлээ. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь төрийн архивын стратеги зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг шинжлэн дүгнэх, 2019 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, статистик мэдээг нэгтгэх, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж өгөхөд чиглэгдлээ.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”, Архивын ерөнхий газрын даргын 2017 оны А/144 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн архивын үйл ажиллагаанд хяналтшинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг тус тус үндэслэн аймаг, нийслэл, салбар төрөлжсөн архив /цаашид төрийн архив гэнэ/-ын 2018 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийлээ. Хяналт-шинжилгээг хийхдээ төрийн архивын бичвэр тайланг тухайн архивын ерөнхий мэдээлэл, үйл ажиллагааны төлөвлөлтийн талаарх мэдээ, үндсэн үйл ажиллагааны 9 үндсэн үзүүлэлт бүхий статистик мэдээний хамт гаргуулан авч “Төрийн архивын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хавсралтад заасан чиглэлүүдээр ангилан үзэж үнэлгээ хийв.

МУ-ын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, хийх нийтлэг журам”, Архивын ерөнхий газрын даргын 2017 оны А/144 дүгээр тушаалаар баталсан “Төрийн архивын үйл ажиллагаанд хяналтшинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг тус тус үндэслэн аймаг, нийслэл, салбар, төрөлжсөн архив /цаашид төрийн архив гэнэ/-ын 2017 оны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийлээ. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь төрийн архивын стратеги зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үр дүнг шинжлэн дүгнэх, 2017 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, статистик мэдээг нэгтгэх, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж өгөхөд чиглэгдсэн.

Судалгаа