Олон улсын жишгээр авч үзвэл, манай улсын хүн амын амьдрах тохиромжтой орон зай, тааламжит орчинг өөрийн хөгжиж ирсэн онцлог, газар нутгийн нөөц, баялаг, байгаль, цаг уурын өвөрмөц нөхцөлтэй уялдуулан, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан тодорхойлох, энэ үндсэн дээр нийгэм, эдийн засгийн ойр ирээдүйн хөгжил, соёлын түвшинг илэрхийлэх, нийгмийн дэвшилд идэвхитэй нөлөөлөх бодит үр дагавар бүхий нутаг дэвсгэрийг зохион байгуулах, хүн амыг зохистой байдлаар нутагшуулах төслийг боловсруулж, төрийн бодлогын түвшинд авч үзэн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсаар байна.