Хайлтын үр дүн

1 илэрц олдлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээлт гэх ойлголт Монгол Улсад шинэ тутам төдийгүй, бодлогын баримт бичиг, болон бусад хэрэглээнд төрөл бүрээр ашиглагдаж байна. Нөхөн сэргээлт/сэргээн засал гэх ойлголт нь эмнэлгийн нөхөн сэргээлт (medical rehabilitation), мэргэжлийн нөхөн сэргээлт (vocational rehabilitation), хөдөлмөрийн нөхөн сэргээлт (labor rehabilitation), сэтгэлзүйн нөхөн сэргээлт (psychological rehabilitation), нийгмийн нөхөн сэргээлт (social rehabilitation) гэх мэт ойлголтыг хамруулсан өргөн ойлголт бөгөөд эдгээр ойлголтыг тодорхойлох, ялгаж салгах хэрэгцээ шаардлага үүсэж байна. Энэхүү судалгааны хүрээнд, эдгээр ойлголтыг тус бүрд нь тодруулахын зэрэгцээ, мэргэжлийн нөхөн сэргээлт гэх ойлголтод илүү төвлөрөн судалсан болно.

Судалгаа