Хайлтын үр дүн

5 илэрц олдлоо.

Хуурай боомтын талаарх ойлголт болон бусад улсын туршлагыг монгол улсад ашиглах, Казакстан улсын "Хоргос" хуурай боомтын талаар, Монгол улсад хуурай боомт байгуулах эрх зүйн орчин.

Хуурай боомт ашиглаж байгаа туршлагыг далайд гарцтай ба, далайд гарцгүй улсуудаар нь ялган харуулсан бөгөөд далайд гарцгүй улсуудын туршлагыг өөрийн улсын нөхцөл байдалтай харьцуулан цаашид хэрэгжүүлэн ажиллахад шаардагдах арга зам, төлөвлөгөө, хийгдэх ажил.

Итали улсын баруун лигуриягийнтэнгисийн боомтыг ашиглах боломж, хуурай боомтын талаарх ойлголт болон бусад улсын туршлага, худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн ерөнхий зарчим, Монгол Улсын тээвэр логистикийн салбарт хэрэгжүүлж ажиллах боломж.

Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын "Bocточный",БНХАУ-ын "Жинжоу" боомт, БНСУ-ын "Монгол-Саммок Ложистик" хамтарсан компаниар дамдуулан тээвэрлэх боломж нөхцөл.

Энэхүү судалгаагаар Монгол Улсын эдийн засагт тээврийн салбартай холбоотой үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг саармагжуулах, логистикийн урсгалыг тасралтгүй хангах, улмаар импортын барааны тээвэрлэлтийн үнийг зохих хяналттай байлгах зорилтод Монгол Улсын нэгдэж орсон “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт хэрхэн эерэг нөлөө үзүүлж болох, түүнийг далайд гарцгүй улсын хувьд хэрхэн амжилттай хэрэгжүүлж болох арга замыг ойлгомжтой, тодорхой болгон шийдвэр гаргагчдыг бодлого гаргахад дэмжлэг болохыг зорив.

Судалгаа