Хайлтын үр дүн

2 илэрц олдлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төрөөс нөхөн барагдуулах тогтолцоог бүрдүүлэхийн тулд бие даасан хуулийн төсөл боловсруулж, батлан гаргах хувилбарыг сонгох нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсад хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудал анх 2006 оноос хойш холбогдох удирдлага, зохион байгуулалтын шинжтэй болон 5 удаагийн судалгаа, шинжилгээний ажил хийгдэн, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад нээлттэй, хаалттай хорих ангийн энгийн болон тусгай зэрэглэл, тусгай нэгжийн талаар тусгагдсан байна. Бараг 60 гаруй жил хэрэгжиж ирсэн жирийн, чанга, онцгой дэглэм болон гянданг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудал харьцангуй онолын болон практик хэрэгжилтийн хувьд хүндрэлтэй байна. Хорих ял эдлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшүүлэх үндсэн гол арга нь хорих ял эдлүүлэх дэглэмийн оновчтой тогтолцоо, түүнд тохирсон нөхцөл журмыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байдаг ба өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нээлтттэй, хаалтай дэглэм нь хоорондоо хоригдлын уулзалт зэрэг зарим нэг нөхцөлөөр л ялгагдаж байна. Түүнчлэн нээлттэй, хаалттай гэсэн тогтолцоо нь хуульд дэглэм гэж нарийвчлан хуульчлагдаагүй байна.

Судалгаа