Хайлтын үр дүн

1 илэрц олдлоо.

Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр сайн ахиц дэвшил гаргаж буй орон билээ. Монгол Улсын Их хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталж, Засгийн газраас тус хуулийг хэрэгжүүлэх үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн арван дөрвөн жилд Монгол Улсад жендэрийн тэгш байдлын хувьд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдлыг шинжлэн харуулсан энэ тайлан нь өнгөрсөн хугацаанд олсон ололт, сургамж төдийгүй цаашид тулгарч буй сорилтыг онцлон харуулсан ач холбогдолтой юм. Япон Улсын Засгийн газраас Ядуурлыг бууруулах Япон сангаар дамжуулан санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлсэн “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд энэхүү дүн шинжилгээний тайланг боловсуулахад жендэрийн зөвлөх баг “Хөгжлийн замнал сан” ТББ нь мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн юм. Жендэрийн үндэсний шинжээчид, төрийн ба төрийн бус байгууллагууд, судлаачид болон АХБ-ны ажилтнууд тус тайланг боловсруулахад идэвх санаачлага гарган дэмжиж ажилласан.

Судалгаа