Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв / 2014 он
Монгол орны 17 аймгийн 132 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн бөгөөд байгалийн голомтын үндсэн агуулагч нь 13 зүйлийн мэрэгч, туулай хэлбэртэн, 6 овгийн 37 төрлийн 158 зүйлийн бүүрэг дамжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Судалгаагаар тарваган тахлын үүсгэгчийн 4 салбар зүйлийн омог Монгол оронд тархсаныг тогтоосон. Дэлхий дахины анхаарлыг татсаар байгаа уур амьсгалын өөрчлөлтөд дамжуулагчаар дамжин халдварлах халдварт өвчин, түүний дотор тарваган тахал өвчин, уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа цөөнгүй байна. Уур амьсгалын зарим үзүүлэлтийг тарваган тахлын байгалийн голомтын экологийн орчилд хэрхэн нөлөөлж байгааг агуулагч, дамжуулагчийн нягтшил, популяцийн бүтэц, шилжилт, хөдөлгөөн, үржил, үүсгэгчийн биологийн шинж төрхтэй холбон судалж, голомтот нутгийн хүн амын өвчинд өртөх эрсдлийг тогтоож, тарваган тахал өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг боловсронгуй болгох шаардлагатай байгаа тул уг судалгааг гүйцэтгэсэн.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв / 2019 он
Монгол улсад бэтэг өвчний хүний өвчлөл ихсэх хандлагатай байгааг үндэслэн олон улсын Пробитас сангийн 2019-2020 оны төслийн шалгаруулалтад “Нохойн популяцийн бэтгийн халдваржилтыг тогтооход копро эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээг ашиглах нь” сэдэвт төслийн материалыг бүрдүүлж оролцон шалгарсан. Энэхүү төслийн гол ач холбогдол нь бэтгийн хорхойн жинхэнэ эзэн болох нохойн халдварыг тогтоох тандалт судалгааны загвар, оношлуурыг тодорхойлох, бэтэг болон зоонозын гельминтүүдийг судлах чадавхийг нэмэгдүүлэхэд оршиж байв.