Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар / 2022 он
Хотын Хөгжлийн Индекс нь хүний эрхийн үндсэн зарчим дээр үндэслэдэг. Хотжилт нь үйл явцын хувьд хүний эрхийн зарчмуудыг баримтлах ёстой, харин хот үр дүнд нь хэмжихүйц шаардлагатай хүний эрхийн тодорхой стандартыг хангасан байх ёстой хэмээн үздэг. Энэ утгаараа хүний эрхийн олон гэрээнд тусгагдсан зохих орон сууц, ус цэвэрлэх байгууламж эсвэл иргэний, соёл, эдийн засаг, улс төр, нийгмийн бусад эрхүүд нь ХХИ (Хотын Хөгжлийн Индекс)-ийн үзүүлэлт, хэмжүүрүүдийн салшгүй хэсэг юм. НҮБ–аас гаргасан амьдрах орчин, хотын хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын тухай ойлголт нь хотын өсөлт, хөгжлийн бүх хэмжигдэхүүнийг 1-р хэсэгт тодорхойлсон зургаан ангилалд багтаадаг. Эдгээр 6 хэмжигдэхүүн нь Хотын хөгжлийн хүрдний зургаан өөр "нэршил"-ийг зүйрлэлээр илэрхийлдэг.2012 онд НҮБ-ын Амьдрах орчин хүрээлэнгээс хотуудын тогтвортой байдлыг хэмжих хэрэгсэл болгон Хотын Хөгжлийн Индексийг бий болгосон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар / 2022 он
Энэхүү суурь судалгааны ажлын хүрээнд нийслэлийн орон сууцны тэжээвэр амьтад оршин суугчдын хүрээлэн буй орчин, тав тух, эрүүл, аюулгүй амьдрах орчинд нөлөөлж байгаа эсэх, оршин суугчдын болоод тэжээвэр амьтдын эрх ашиг, хэрэгцээ шаардлага, эрх үүрэг, хариуцлагыг зохицуулсан хотын стандартыг тогтоон мөрдүүлэх шаардлагатай эсэхийг судлахыг зорьсон болно.