Хайлтын үр дүн

4 илэрц олдлоо.

Монгол хүн өдрийн 24 цагийн 51.0 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж байна. Тодруулбал, 2023 оны байдлаар улсын дунджаар 12 ба түүнээс дээш насны хүн ам долоо хоногийн нэг өдрийн 12 цаг 15 минутыг унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт зайлшгүй хувийн хэрэгцээнд, 4 цаг 36 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 3 цаг 31 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 3 цаг 6 минутыг чөлөөт цагт хуваарилжээ. Хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цаг нь хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цагийн 76.4 хувьтай тэнцэхүйц буюу ийм хэмжээний хөдөлмөр эдийн засгийн хувьд ямар нэг байдлаар үнэлэгдээгүй байна.

Энэхүү судалгааг “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн судалгааны баг гүйцэтгэв. Судалгааны тайланд тусгагдсан дүгнэлтүүд судалгааны багийн байр суурийг илэрхийлж байгаа

халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг Төв аймгийн зорилтот бүлгийн хүн амын дунд тогтоож, улмаар нотолгоонд суурилсан мэдээллийг бүрдүүлж, бодлогын баримт бичгийг төлөвлөх, боловсруулахад ашиглах суурь судалгаа

Төв аймгийн хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацаа /2022-2024 он/-ны ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг салбар, ажил мэргэжлээр тодорхойлж, боловсролын ба хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэдээллээр хангахад оршино.

Судалгаа