Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
5. А. Дуу авианы эмгэг өөрчлөлтгүй 360 хүнд электроглоттографийн шинжилгээ хийж монгол эрүүл хүний дууны хэвийн үзүүлэлтүүдийг тодорхойлон онцлогийг тогтоов. Б. ДХНС-тай дуу авианы хүнд зэргийн алдагдалтай 82 эмчлүүлэгчид манай орны чих хамар хоолойн практикт анх удаа дууны хөвчийн тарилга, суулгацын мэс заслыг хийж, багажийн шинжилгээ /видеоларингоскопи, видеостробоскопи, электроглоттографи/ олон улсад хэрэглэдэг стандарт асуумж /дууны бэрхшээлийн индекс, GRBAS/ хэрэглэгдэж үр дүнг тодорхойлов. В. ДХХС-тай амьсгалын бачуурлын хүнд зэргийн /3,4-р зэрэг/ алдагдалтай 24 эмчлүүлэгчид дууны хөвчийг оёдлоор гадагшлуулах мэс заслыг манай оронд анх удаа хийж амьсгал чөлөөлөн уламжлалт арга /цагаан мөгөөрсөн хоолойн гуурс тавьж дууны хөвч, утгуур авах/-тай харьцуулан, эмчлүүлэгчийн зовуурь шаналгаа, мэс заслын хүрц, зүслэгийн хэмжээ, талбай, гарсан цусны хэмжээ, эдгэрэлт, мэс заслын дараах дууны хөвчийн сорвижилт, дууны чанар, амьсгалын багтаамж, эмчлүүлэгчийн амьдралын чанарыг орчин үеийн багаж, тоног төхөөрөмж /видеоларингоскопи, видеостробоскопи, спирометри/ амьсгал, амьдралын чанарын сорил, дууны бэрхшээлийн индексээр үнэлэн харьцуулан судлав.