Хайлтын үр дүн

1 илэрц олдлоо.

Жилээс жилд хамгаалагдсан хөрсний болон ил талбайн хүнсний ногооны нэр төрөл, тариалалтын хэмжээ, нэгж талбайгаас хураан авах ургацын хэмжээ нэмэгдэж хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж буй ургамлын өвчин, хортон шавж, хачиг, хог ургамал, мэрэгч амьтдын уршгаар хураан авах ургацын хэмжээ, чанар тодорхой хэмжээнд буурдаг. Ургамлыг өвчин, хөнөөлт шавж, хачиг, хог ургамал, мэрэгч амьтнаас хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, ургац нэмэгдүүлэх, хураан авах бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, хорогдлыг багасгах технологийн үндсэн хэсэг нь Ургамал хамгааллын арга хэмжээ юм. Тухайн жилийн уур амьсгалын нөхцөл, тариалангийн технологи, хөнөөлт организмын төлөв байдлаас улбаалан ургамал хамгааллын арга хэмжээг төлөвлөх, ургамал хамгааллын цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд тариаланчдын мэдлэгийг дээшлүүлэх шаардлага байна. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, ухаалаг технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах зорилгоор "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ны хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Ургамлын хөнөөлт организмтай тэмцэх арга, технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд энэхүү зөвлөмжийг боловсруулж тэмцэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг зөвлөж байна.

Судалгаа