Хайлтын үр дүн

6 илэрц олдлоо.

Энэхүү гарын авлагад бүх салбарыг хамарсан дижитал шилжилтийн үед Мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ)-ийн зохицуулалтын үндсийг шинэчлэхээс гадна шийдвэр гаргахад зохицуулагчдын анхаарах ёстой шинэ асуудлууд, зохицуулалтын аргуудыг дурдсан болно. Энэхүү гарын авлага нь аж ахуйн нэгжүүд, хөгжлийн агентлагууд, иргэдийн болон хэрэглэгчдийн бүлгүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд зэрэг оролцогч талуудад хэрэгтэй лавлагаа болно.

Энэхүү баримт бичиг нь зохицуулалтын тогтолцоо, зах зээлийг тодорхойлох, зах зээлийн чухал эрх мэдэл бүхий (significant market power - SMP) операторуудыг тодорхойлох, өртгийн нягтлан бодох бүртгэлийн зорилго болон үндсэн параметрүүд, аргачлалууд зэрэг сэдвүүдийг хамарсан өртөгт үндэслэсэн зохицуулалтын цогц гарын авлага болно.

Энэхүү тайлангийн гол зорилго нь гар утсанд зориулагдсан дижитал санхүүгийн үйлчилгээний (DFS) Андройд үйлдлийн систем дээр ажилладаг цөөн хэдэн аппликейший аюулгүй байдлын аудитын үр дүнг танилцуулж, аюулгүй байдлын аудит хийх системчилсэн аргачлалыг боловсруулсан.

Энэхүү баримт бичгээр USSD болон STK дээр суурилсан дижитал санхүүгийн үйлчилгээ (ДСҮ) -ний аюулгүй байдал, эмзэг байдлыг онцолсон бөгөөд энэ сонголтыг ашиглаж буй ДСҮ үзүүлэгч, мобайл сүлжээний операторууд болон ДСҮ-ний хэрэглэгчдэд зориулсан шилдэг туршлагыг санал болгосон. (USSD - Unstructured Supplementary Service Data) (STK - Sim Tool Kit)

Энэхүү зөвлөмж нь дижитал санхүүгийн үйлчилгээ эрхлэхэд оролцогч талуудад аюулгүй байдын аудитын дутагдалтай хэсгийг тодорхойлоход туслах зорилготой.

Дижитал санхүүгийн үйлчилгээний (ДСҮ) аюулгүй байдлын баталгаажуулалтын хүрээ нь ДСҮ үзүүлэгчид (банкууд, цахим мөнгөний үйлчилгээ үзүүлдэг банк бусууд), үүрэн сүлжээний операторууд, үйлчлүүлэгчид, төлбөрийн системийн үйлчилгээ үзүүлэгчид, худалдаачид, технологийн үйлчилгээ/ гуравдагч талын үйлчилгээнд тулгарч буй аюулгүй байдал, эмзэг байдлын тоймыг өгөхөд оршино. Digital Finance Service-DFS

Судалгаа