Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Энэхүү төслийн хүрээнд манай орны говь, хээрийн бүсэд тархан ургадаг экологи-эдийн засгийн өндөр ач холбогдолтой Орос махирс (Lycium ruthenicum Murr.)ийн ургамал газарзүйн тойргийн Алашаа Говийн тойрог дахь тархацыг тогтоох, мөн in vitro нөхцөлд биотехнологийн аргаар үржүүлж, хүлэмж болон байгалийн нөхцөлд дасган тарималжуулж, амьдрах эрчмийг тогтоох, нөөцийг нэмэгдүүлэх боломжийг бий болгож, улмаар олон тоогоор гарган авч нөхөн сэргээлтэд ашиглах боломжийг бий болгох зорилго дэвшүүлсэн.
Энэхүү төслийн үр дүнд Монгол орны нэн ховор, ховор болон ашиглалтад хэт өртөж буй 15 зүйл эмийн ургамлаас эндофит бактери, актиномицет, дрожж, мөөгөнцрийн 358 цэвэр өсгөвөр ялган авч, ex-situ хадгалж, 103 өсгөврийг генийн түвшинд тодорхойлж, олон улсын генбанкны нэгдсэн системийн санд бүртгүүлэв. . Төслийн хүрээнд ялгасан эндофит бичил биетний 358 цэвэр өсгөврийн сан буюу биет материалын сан хөмрөг, тэдгээрийн ангилалзүй, биологийн идэвхийн мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг дэлхийн “Бичил биетний глобал каталог”д байршуулсан. Микробын эсрэг идэвхтэй бичил биетний 108 өсгөвөр, ургамлын өсөлтийн гормон болох индол цууны хүчил (ИЦХ) нийлэгжүүлэгч 118, фосфат уусгагч 121, цайр уусгах чадвартай 100 өсгөврийг олж тогтоож, цаашид эдгээр ашигт шинж чанарт суурилсан хэрэглээний судалгааны суурь материал бэлдсэн. Нөмрөгт банздооноос ялгасан, микробын эсрэг өндөр идэвхтэй мөөгөнцрийн Fusarium P20-S1-1 өсгөвөр нь бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй, гербицид, пестицид шинж чанартай, зарим хавдрын шугаман эсийг дарангуйлах идэвхтэй зэрэг олон тооны шинэ бодис нийлэгжүүлж байгааг олж тогтоосон. Судалгаагаар олж илрүүлсэн ургамлын өсөлтийн гормон нийлэгжүүлэх, уусдаггүй эрдсийг уусгах чадвартай бичил биетний өсгөврүүдийг ашиглан бэлдмэл хийж модлог ургамлын үрэн дээр туршсан үр дүнгээр эдгээр бэлдмэлүүд шилмүүст модны үрийн сёололтын хувийг нэмэгдүүлж, хугацааг богиносгох, анхны шилмүүс ба мөчрийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, навчит модны өндөр, навчны тоог нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлж буйг тогтоосон. Уг тайлан 98 хуудастай, 13 хүснэгт, 45 зураг, диаграмм 18, 1 хавсралтаас бүрдсэн ба эшлэлд 35 бүтээл ашиглав.