Хайлтын үр дүн

11 илэрц олдлоо.

/ 2021 он

Нянгийн тэвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө (2017-2020)-ний хэрэгжилтэд түргэвчилсэн үнэлгээ хийх зорилготой

/ 2022 он

SARS-CoV-2 вирусийн халдварын эмнэлзүйн хүндэвтэр тохиолдол буюу эмнэлэгт хэвтэн эмчлэгдэх шалгуурыг хангасан эмчлүүлэгчдэд фавипиравир вирусийн эсрэг эмийн эмчилгээний үр нөлөө, аюулгүй байдлыг судлах

/ 2022 он

Техник, технологийн хөгжил хиймэл оюун ухаанд суурилж, ухаалаг болсоор байгаа бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмж мөн адил тус жишгээр хөгжиж байна. Үүний үр дүнд оношилгоо, эмчилгээний чанар сайжирч, илүү нарийвчлал сайтай, ашиглахад хялбар, овор хэмжээ бага, хүн ба байгальд ээлтэй, цаг хугацаа хэмнэсэн зэрэг давуу талуудыг бий болгож байна. Иймд Монгол улсын эрүүл мэндийн салбарт тус оношилгоо, эмчилгээний давуу талыг бий болгох шинэ, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх боломжийг судлах шаардлагатай байна.

/ 2022 он

Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.2 дугаар зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүнд "Урт хугацааны даатгалын тогтолцоог бүрдүүлж, технологийн шинэчлэл, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, нэг цэгээс тусламж, үйлчилгээг авах тогтолцоо бүрдсэн байна." гэж заасан. Иймээс олон улсад ашиглаж байгаа мэс заслын робот системийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх боломж, хэрэгцээ шаардлага, тухайн системийн давуу талыг дэлгэрүүлэн судлах шаардлагатай байна.

/ 2023 он

Эрүүл мэндийн байгууллагуудын хүчилтөрөгчийн үйлдвэр, хийн хангамжийн системийн хэвийн, аюулгүй ажиллагаанд үнэлгээ тавьж, хүний нөөцийн мэдээллийг гарган тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох.

/ 2022 он

Compiling the key performance indicators for the pharmaceutical sector and making them available to policymakers, decision-makers and other users are of significant importance to strengthen the transparency and accountability of the entire health sector.

/ 2022 он

Эм зүйн салбарын үндсэн үзүүлэлтийг эмхэтгэн, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид ба бусад хэрэглэгчдийн хүртээл болгох нь эрүүл мэндийн салбарын ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ.

/ 2021 он

Дархлаажуулалтын нэгжийн түвшинд хариуцсан мэргэжилтний дархлаажуулалтын аюулгүй байдлын тандалтын тогтолцоон дахь оролцоо болон ДДУХ-ийг бүртгэн, мэдээлэх үйл ажиллагаанд тандалт хийх

/ 2022 он

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдаж, эм зүйн салбарын нэгдсэн бодлого, төрийн үйлчилгээг нэг бүтцэд төлөвлөрүүлэн, хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Эмийн талаарх нотолгоонд суурилсан бодит мэдээллийг олон нийтэд түгээж зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай байна.

/ 2021 он

Эмийн бүтээгдэхүүний үнэ, чанар, хүртээмж, зохистой хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, ард иргэдийг чанартай, боломжийн үнэтэй эмээр тэгш хүртээмжтэй хангахын тулд цаашид авах арга хэмжээг тодорхойлох

/ 2023 он

Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах хэрэгжүүлэх талаар, эмзүйн бодлогын чухал элемент болох иргэдийн мэдлэг хандлага, дадалд үнэлгээ хийж , цаашид хийх ажлын чиглэлийг тодорхойлох зорилготой

Судалгаа