Хайлтын үр дүн

104 илэрц олдлоо.

Баруун бүс нутгаас эртний түрэгийн үеийн бичгийн дурсгал, тамга тэмдэг арвин илэрсээр байгаа болно. Гэвч эдгээр дурсгалуудын судалгаа төдийлөн хангалтгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд 2019 онд Увс, Завхан, Баянхонгор аймгуудын нутаг дэвсгэр дэх руни бичиг, тамга тэмдгийн судалгаа хийгдсэн байна. Харин Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутагт хамаарах шинээр илэрсэн дурсгал хийгээд нэгдсэн судалгаа хараахан гараагүй ажээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн нутгаас зургаан газрын 15 дурсгал бүртгэгдсэн бөгөөд 2016 онд гэхэд 2 дурсгал шинээр илэрсэн боловч одоогоор зөвхөн гэрэл зурагт тулгуурласан уншлага судалгаа хийгдсэн байна. Түүнчлэн эдгээр дурсгалыг дахин нягтлан судалсан нь өнөө хир үгүй байгаа нь энэ бүсэд хайгуул судалгааны ажил маш бага хийгдсэнийг харуулж байна. Энэхүү судалгааны төслийн гол зорилго нь баруун бүс нутаг, ялангуяа Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутагт буй руни бичиг, тамганы цогц судалгаа хийж, холбогдох он цаг, ямар овог аймагт хамаарах дурсгал болохыг тогтоох, хэв дардас, гэрэл зураг, дүрсийн сан хөмрөг бүрдүүлэх, дурсгалын байршил, газар орны байц байдал, холбогдох бусад мэдээ мэдээллийг цогц байдлаар бүртгэн нэгтгэхэд оршино. Жил бүр хүрээгээ тэлж буй уул уурхайн замбараагүй олборлолт зарим дурсгалыг сүйтгэж, зарим дурсгал олон зууны нар салхинд элэгдэж, зарим үсэг тэмдэгт нь эмтэрч унах, бүрмөсөн сүйдэх аюул тулгарч байна. Түүнээс гадна дурсгалуудын орших газрын хол, бартаа зэргээс үүдэн зөвхөн сургаар төдийхөн судалсан дурсгалууд ч цөөнгүй байна. Тиймээс Монголын баруун бүс нутаг дахь руни бичгийн дурсгалыг тамганы хамт цогц байдлаар авч үзэх, улмаар шинжлэх ухааны үндэстэй, системтэй судлах судалгааны ажлын эх хэрэглэгдэхүүн бэлтгэх нь энэхүү судалгааны төсөл гүйцэтгэх үндэслэл болно.

Монгол Улсын Хууль, зүй дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 3.4.Архив нь байгууллагын үйл ажиллагааны чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, салбарын хамаарал, өмчийн хэлбэр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь зэргийг харгалзан хөмрөг үүсгэгчийн нэгдсэн судалгаа гаргаж, жил тутам шинэчлэх бөгөөд судалгааг үндэслэн хөмрөгийн хамаарлаа “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-д заасны дагуу тогтоож, сан хөмрөг бүрдүүлэх эх үүсвэрээ тодорхойлно.

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН САН ХӨМРӨГТ ХАДГАЛАГДАЖ БАЙГАА ХӨМРӨГИЙН НЭР, ДАНСНЫ ДУГААР, ОН ЦАГИЙН ХЯЗГААР

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРЫН 4 ДҮГЭЭР ХӨМРӨГИЙН МАХН-ЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ 1951-1986 ОНЫ АГУУЛГА ТОДОРХОЙЛСОН ЖАГСААЛТ

НИЙСЛЭЛИЙН АРХИВЫН ГАЗРЫН Т-1 ДҮГЭЭР ХӨМРӨГИЙН БНМАУ-ЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 1950-1964 ОНЫ АГУУЛГА ТОДОРХОЙЛСОН ЖАГСААЛТ

БНМАУ-ЫН АРДЫН ИХ ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ 1951-1989 ОНЫ АГУУЛГА ТОДОРХОЙЛСОН ЖАГСААЛТ НЬ УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХЭНД ХОЛБОГДОНО.

10 дугаар сарын Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөг дэх Нийслэл Улаанбаатар хотын түүхэнд холбогдох баримт бичгийн жагсаалт

УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ БАРИМТАТ КИНОНЫ ЖАГСААЛТ

ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВ ДАХЬ 1921-1924 ОНЫ НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ БАРИМТЫН АГУУЛГА ТОДОРХОЙЛСОН ЖАГСААЛТ

д 1990 оноос хойших Төв аймагт нүүдэллэн сууршиж буй Казах угсаатны гарал угсаа, нүүдэллэн ирсэн түүхийг, одоогийн амьдарлын хэв маяг болон Наурызын баярын ёс заншилаар дамжуулан Казахын ард түмний ёс заншил нь уламжлагдан хадгалагдаж байна уу, халх болон бусад угсаатны соёлтой уусан нэгдэж байна уу гэдгийг тодруулах зорилгоор Төв аймгийн Батсүмбэр сумын Казак иргэдээс судалгаа авсан болно.

Соёлын яам / 2019 он

Бичээс судалгааны төслийн экспедизийн тайлан

Соёлын яам / 2021 он

Соёлын салбарын нөхцөл байдлын шинжилгээг хийхдээ холбогдох заавар, аргачлалыг баримтлан боловсруулав.

/ 2023 он

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн 27 дугаар зүйлийн 27.11 дэх хэсэг, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/235 тушаал, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Соёлын сайдын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Зардал баталж, эрх шилжүүлэх тухай” А/218 дугаар тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Соёл, урлагийн газрын даргын А/42 тоот тушаалыг үндэслэн “Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгаа” -г нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулав.

/ 2022 он

Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Соёлын биет бус өвийн үзлэг хийх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/235 тушаал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын даргын 2022 оны А/ 42 тушаалыг үндэслэн хийгдсэн Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааны ажлын нэгдсэн дүгнэлт.

/ 2022 он

Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааны хүрээнд соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, тархалтыг тогтоох, үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулахад шаардлагатай мэдээлэл, хэрэглэгдэхүүн цуглуулах

Судалгаа