Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Номын худалдааны байрны судалгаа, барилгажилтын төсөл

Судалгааны тайлбар: барилгажилтын төсөл нь төрөөс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөх, буулгах, шинээр барьж байгаагаараа онцлогтой. Орон сууцны хорооллын зураг төслөөр дамжуулан нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн норм, дүрэмд нийцүүлэн барилгажуулах, хүн амын амьдрах орчин, Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлын стандартад нийцүүлэх бодлого, түүнийг иргэд, оршин суугчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон. Төлөвлөлтийн дээрх онцлог нөхцөл байдалд нийцүүлэн эдийн засгийн аргачлалыг тодорхойлж тооцсон. Тухайлбал орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулдаг нийтлэг аргачлал, барилгажилтын төрх, зохиомжийг чухалчлах бус барилгажилтад тавигдах эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлж хөрөнгө оруулагчийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн ашиг, сонирхлыг нийцүүлэхээр бодож төлөвлөсөн нь төрийн өмчийн бус газарт төлөвлөлт хийх онцлог арга зам болох боломжтой.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
460
Татсан тоо
206
Файлын хэмжээ
3.91 MB
Оруулсан огноо
2023.05.19
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны салбар
Барилгын инженерчлэл
Санхүүжилтийн хэмжээ
32,700,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
"Арткон" ХХК
Захиалагч байгууллага
Судалгааны баг
Хот байгуулалт хөгжлийн газар, "Арткон" ХХК

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа