196
"Сонсголон дэд төв"-ийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл
Судалгааны тайлбар: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 30 өдрийн А/524 дугаар захирамжийн дагуу "Хот төлөвлөлт, судалгааны институт" ОНӨААТҮГ-тай "Сонсголон" дэд төвүүдийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах НХААГ21/175/3 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. "Сонсголон" дэд төвийн эцсийн тайланг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 22 дугаар хурлаар хэлэлцүүлж хүлээн авч холбогдох санхүүжилтийг олгосон. Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу эцсийн тайланд орон тооны бус экспертүүдийг томилуулан магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02/2535 дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Барилга, хот байгуулалтын Сайдын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаар тушаалаар "Хот төлөвлөлт, судалгааны институт"-ийн боловсруулсан “Сонсголон" дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг хянаж экспертиз хийх орон тооны бус экспертүүдийн ажлын хэсгийг байгуулж зураг төслийг хянаж 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн ЕД-2652/2022 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлт гарсан. Улмаар дээрх ажлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн болно.
Түлхүүр үг:
Сонсголон дэд төв
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 11
- Татсан тоо
- 10
- Файлын хэмжээ
- 41.38 MB
- Оруулсан огноо
- 2024.12.17
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Барилгын инженерчлэл
- Санхүүжилтийн хэмжээ
- 165,700,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Хот байгуулалт хөгжлийн газар /хуучин нэрээр/