160
ЦАГ АГААР, УУР АМЬСГАЛЫН ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ-БЭСРЭГ БОЛОН БИЧИЛ ХЭМЖЭЭСТ ЗАГВАРЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ
Судалгааны тайлбар: Агаар мандалд явагдах процессыг цаг хугацаа, орон зайн хэмжээс
хамааруулж бичил (micro), бэсрэг (meso), том (синоптик) гэж хувааж, харгалзан
бичил хэмжээст цаг уур (microscale meteorology), бэсрэг хэмжээст цаг уур
(mesoscale meteorology), синоптик хэмжээст цаг уур (synoptic meteorology) гэж
ангилдаг. Бичил хэмжээст агаар мандлын үзэгдэлд аянга цахилгаан, үүл, байшин
ба бусад хориглох хаалтаас үүсэх турбулент хөдөлгөөн зэрэг 1км-ээс бага
хэмжээст физик процесс орно. Харин бэсрэг хэмжээст хэвтээ чиглэлд 1-100км,
босоо чиглэлд газрын гадаргаас эхлэн агаар мандлын хязгаарын үе давхарга,
шим мандал, давхраат мандлын доод давхарга үе хүртэлх орон зайд явагдах, 1-
7 хоног хүртэл үргэлжлэх фронт, циклон, өндөршлөөс хамаарах уулын долгион,
эх газар-далайн салхи гэх мэт үзэгдэл ордог. Синоптикийн хэмжээст үзэгдэлд
2000 км хүртэл, 28 хоног хүртэл үргэлжлэх дундад өргөрөгийн циклон, бароклиник
хотос, гүвээ, фронтын бүс, ойлгойдох буюу судал урсгал зэрэг ордог.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 645
- Татсан тоо
- 139
- Файлын хэмжээ
- 31.63 MB
- Оруулсан огноо
- 2023.05.03
- Судалгаа хийгдсэн он
- 2018 он
- Судалгааны арга зүй
- Загварын динамик нь шахагдах хий ба шингэний гидростатик биш Эйлерийн тэгшитгэлүүд дээр суурилна. Анх эрдэмтэн Лапрайс систем тэгшитгэлийг өндөршлийг дагасан босоо координатад томьёолсон байдаг (Laprise, 1992). Загварт босоо чиглэлдээ өндөршлийг д
- Судалгааны салбар
- Дэлхий, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Захиалагч байгууллага
-
Цаг уур, орчны шинжилгээний газар info@namem.gov.mn 264251 Монгол Улсын хэмжээнд ус цаг уур, байгаль орчны төлөв байдал, чанарын хяналт шинжилгээг зохион байгуулж, хэрэглэгчийг мэдээллээр шуурхай хангах, ус, цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас үүсч болзошгүй гамшгийн эрсдэлээс эртнээс сэрэмжлүүлэх
- Судалгааны баг
Доктор П.Гомболүүдэв,Доктор А.Батболд Г.Батжаргал Д.Даваадорж Доктор Д.Дуламсүрэн. Доктор Г.Гантуяа. Д.Одонтунгалаг Б.МөнхбатЧ .Алтантулга..Б.Буянтогтох. .Д.Дэлгэрмаа