“Цагаагчин гахай жилийн хувьсгал ба тусгаар тогтносон Монгол Улс” /1911-2021 он/ сэдэвт архивын баримтын хамтарсан үзэсгэлэн

Судалгааны тайлбар: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Туурга тусгаар улсаа сэргээн мандуулах монголын ард түмний чин хүсэл, олон жилийн үндэсний тэмцэл оргилдоо хүрч, харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэслэн, тэртээ Арван долдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын есөн буюу европын тооллоор 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр эртний түүхт төр улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулж, дэлхий дахинаа зарлан тунхагласнаар монголын түүхэнд шинэ эрин үе эхэлж, өнөөгийн Монгол Улс оршин байхын үндэс болсон. VIII Богд Жибзундамба хутагт, Монголын алтан ургийн язгууртнууд болон лам хар нийтээр их үйлсийн төлөө зориглон нэгдэж, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан цөхөршгүй тэмцсээр Монголын түүхнээ “Монголын Цагаагчин гахай жилийн хувьсгал” хэмээн нэрлэгддэг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүрээгүйсэн бол “Монгол” хэмээх улс дэлхийн улс төрийн газрын зурагт тэмдэглэгдэн үлдэхэд нэн бэрх байсныг ХХ зууны Монголын түүхээс бид мэдэж болно. Энэхүү түүхт 110 жилийн ойн босгон дээр тэртээ 1911 онд Богд хааны зарлигаар байгуулагдсан анхны таван яам буюу одоо цагийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Монголын Цагаагчин гахай жилийн хувьсгал ба Тусгаар тогтносон Монгол Улс” сэдэвт үзэсгэлэнд Халхын Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрын явуулсан бичгийн хуулга данс, Монгол Улсын хаан хаан наймдугаар Богд Жибзундамба хутагт Засгийн газрыг байгуулж сайд түшмэд томилсон зарлиг; Хаант Орос улсад айлчилсан Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Түмэнхэн Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн айлчлалын тэмдэглэл, анхны таван яамны эрхлэн шийтгэх хэрэг албан хаагчдын тангарагийн үг; яам тус бүрийн шүтээн, тамганы дардас; 1915 оны Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээ; Засгийн газрыг түр хэмээн нэрийдэхийг хэлэлцээд түр хэмээх үгийг хасч Ардын засгийн газар хэмээн нэрийдэхээр тогтсон тухай; Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1959 оны 249 дугаар тогтоол; Эрдэнэтийн овооны Зэс-Молибдений орд газрыг ашиглах талаар БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн тухай МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1973 оны 38 дугаар тогтоол зэрэг ХХ зууны Монголын нийгэм-улс төр, аж ахуй эдийн засаг, соёл, шинжлэх ухааны түүхэнд холбогдох 250 орчим архивын баримтыг дэлгэн үзүүлсэн.
Түлхүүр үг: Хувьсгал

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
391
Татсан тоо
141
Файлын хэмжээ
15.45 MB
Оруулсан огноо
2023.10.10
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны арга зүй
Түүхийн судалгааны арга зүй, археограф
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Архивын ерөнхий газар
Захиалагч байгууллага
Архивын ерөнхий газар
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа