Улаанбаатар хотын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Ломбардын бичиг үзмэрийн тухай

Судалгааны тайлбар: ХХ зууны Монгол Улсын эдийн засгийн түүхийн талаарх 1911-1921 оны Монгол Улсын санхүүгийн албаны тухай (Лонжид, Батсайхан., 2000), 1921-1996 оны Монгол Улсын санхүүгийн албаны тухай (Ринчин, Очирпүрэв., 1996), БНМАУ-ын санхүүгийн системийн ерөнхий түүхийн тухай (Түмэн.,2018) судлаачдын бүтээлүүдэд Монгол дахь ломбардын байгууллагын үүсэл, түүхийн талаар огт дурдаагүй байна. Харин ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын сүүл үеийн эрх зүйн асуудлын тухай бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, дипломын ажлууд цөөнгүй байх бөгөөд эдгээрийн өмнөтгөлд Монгол Улсад 1924 онд ломбард үүссэн тухай товч дурджээ. Үүнээс үзвэл Монгол Улс дахь ломбардын байгууллагын түүх, үйл ажиллагааны талаар тусгайлан судалсан бүтээл огт нийтлэгдээгүй байна. Иймд бид ломбардын байгууллагын түүхийн огт судлагдаагүй байдлыг харгалзан үзэж уг судалгааны эхний хэсэгт ломбардын байгууллага нь дэлхийд хэрхэн үүсэж, Монгол Улсад хэрхэн нэвтэрч, үүсэж хөгжсөн түүхийн талаар дурдаж, өгүүллэгийн үндсэн хэсэгт ломбардын баримт бичгийг судалж судалгааны эргэлтэнд оруулсан болно.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
457
Татсан тоо
91
Файлын хэмжээ
187.54 KB
Оруулсан огноо
2024.01.10
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Улаанбаатар хотын музей
Захиалагч байгууллага
erdenebat.s@ubm.ub.gov.mn
Судалгааны баг
Эрдэм шинжилгээний ажилтан О.Одсүрэн

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа