215
Архивын ерөнхий газрын 2023 оны үйл ажиллагаанд хийсэн хэрэглэгчийн үнэлгээ, судалгааны тайлан
Судалгааны тайлбар: Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Архивын ерөнхий газрын 2023 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээний судалгааг “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хийж гүйцэтгэлээ.
Судалгааны зорилго, зорилт
Архивын ерөнхий газраас иргэдэд хүргэдэг үйлчилгээний чанар, хүртээмж, хүнд суртал, ил тод хөнгөн, шуурхай байгаа эсэх талаарх иргэдийн хандлагыг тандан судалж, хөндлөнгийн үнэлгээ өгч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлж, зөвлөмжөөр хангахад оршино.
Архивын үйл ажиллагаа, үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч байгааг үнэлэх;
Үйлчилгээний хүртээмжийг үнэлж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар
судлах;
Судалгааны дүнд үндэслэн үйлчилгээг сайжруулах талаар цаашид авах арга
хэмжээний зөвлөмж, чиглэл боловсруулах.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 497
- Татсан тоо
- 121
- Файлын хэмжээ
- 1.01 MB
- Оруулсан огноо
- 2024.02.15
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны арга зүй
- SURVEY Асуулгын буюу тоон судалгаа
- Судалгааны салбар
- Түүх, археологи
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ
- Захиалагч байгууллага
-
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
- Судалгааны баг
“Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-ын судалгааны баг