Хайлтын үр дүн

106 илэрц олдлоо.

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН СУДАЛГААНЫ ТАЙЛАН

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Энэхүү судалгаагаар Хөвсгөл аймгиин 3-5 насны хүүхдийн дүр төрхийг бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн чадваруудыг тодорхойлж, тухайн насны хүүхдийн хөгжилд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлийг тогтоож, хэрхэн дэмжих арга замыг тодорхойлохыг зорив. Судалгаанд аймгийн бүсээс цэцэрлэг, сургуулийг төлөөлүүлэн сонгож, нийт 2500 орчим суралцагчдын чадваруудыг оношлож, тодорхойлов. Ингэснээр Хөвсгөл аймгийн суралцагчдын хөгжлийн онцлог бүсээрээ ямар онцлогтой нь тодорхой болж, нутгийн ард иргэдийн эмпирик таамаглал шинжлэх ухааны үндэстэй батлагдаж байгаа юм.

Энэхүү судалгаагаар Хөвсгөл аймгиин 6-17 насны хүүхдийн дүр төрхийг бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн чадваруудыг тодорхойлж, тухайн насны хүүхдийн хөгжилд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлийг тогтоож, хэрхэн дэмжих арга замыг тодорхойлохыг зорив. Судалгаанд аймгийн бүсээс цэцэрлэг, сургуулийг төлөөлүүлэн сонгож, нийт 2500 орчим суралцагчдын чадваруудыг оношлож, тодорхойлов. Ингэснээр Хөвсгөл аймгийн суралцагчдын хөгжлийн онцлог бүсээрээ ямар онцлогтой нь тодорхой болж, нутгийн ард иргэдийн эмпирик таамаглал шинжлэх ухааны үндэстэй батлагдаж байгаа юм.

Монгол Улсад төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн судлагдсан байдал, төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн олон улсын туршлага, судалгааны аргачлал, давтамжийг судалж, олон улсын чиг хандлагатай уялдуулж санал зөвлөмж боловсруулах зорилгоор энэ судалгааг хийсэн.

Бүх шатны төрийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний сэтгэл ханамжийн байдалд хийсэн судалгаа, үндэсний болон олон улсын байгууллагын сэтгэл ханамжийг үнэлдэг аргачлалд тулгуурлан төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн судалгааны асуумж, арга зүйн санал боловсруулах зорилгоор уг судалгаа хийсэн

Төрийн албан хаагчийн ажлын сэтгэл ханамжийн түвшин болон түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, судалгааны үр дүнд үндэслэн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, ажлын орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр дүгнэлт, санал боловсруулахад ашиглах суурь мэдээллийг бүрдүүлэхээр судалгаа хийсэн

/ 2026 он

Сонгинохайрхан дүүргийн хороодын өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлагын судалгаа

Монгол хүн өдрийн 24 цагийн 51.0 хувийг зайлшгүй хувийн хэрэгцээндээ, 33.8 хувийг хөдөлмөр эрхлэхэд, 15.1 хувийг боловсрол болон чөлөөт цагтаа зарцуулж байна. Тодруулбал, 2023 оны байдлаар улсын дунджаар 12 ба түүнээс дээш насны хүн ам долоо хоногийн нэг өдрийн 12 цаг 15 минутыг унтах, хооллох, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахих гэх мэт зайлшгүй хувийн хэрэгцээнд, 4 цаг 36 минутыг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд, 3 цаг 31 минутыг хөлсгүй хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд, 32 минутыг боловсролын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 3 цаг 6 минутыг чөлөөт цагт хуваарилжээ. Хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цаг нь хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулсан цагийн 76.4 хувьтай тэнцэхүйц буюу ийм хэмжээний хөдөлмөр эдийн засгийн хувьд ямар нэг байдлаар үнэлэгдээгүй байна.

АВТОТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ОРОЛЦООНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН ИЛТГЭГЧ: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Б.ХАНДАРМАА

АВТОТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ОРОЛЦООНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН ИЛТГЭГЧ: “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн Б.ХАНДАРМАА

Судалгааны үр дүнд олон улсад мөрдөгдөж буй цахим орчин дахь сонгуулийн болон бусад улс төрийн сурталчилгаа явуулах журмыг тодорхойлон, түүний үндсэн дээр дотоодын эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгож цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой тусгай зохицуулалтын журмыг боловсронгуй болгоно.

Монгол дахь хулгайн гэмт хэргийн динамикийг ойлгох нь зайлшгүй чухал бөгөөд хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, энэ нь иргэдийн аюулгүй байдалд шууд нөлөөлж, амьдрах орчны амар тайван байдал, итгэлийг алдагдуулж, нийгэм, эдийн засгийн хөгжилд саад учруулж байна. Хоёрдугаарт, халаасны хулгайн гэмт хэрэг нь хотын ядуурал, тэгш бус байдал, хуулийн хэрэгжилтийн үр дүн тааруу байх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудтай огтолцож, нотолгоонд суурилсан цогц шийдэл хэрэгтэйг харуулж байна.

Бизнес ба Хүний эрхийн Удирдах зарчмуудын жендэрийн удирдамж Хүний эрх, үндэстэн дамнасан корпорацууд болон бусад бизнесийн байгууллагууд хариуцсан Ажлын хэсгийн Хүний эрхийн зөвлөлд хүргэсэн тайлан

Монгол Улсын Их Хурал нь энэ аргачлалын дагуу Олон Улсын Парламентын Холбооны арга зүйн зөвлөгөө, дэмжлэгтэйгээр өөрийн үнэлгээ хийх бөгөөд үнэлгээний үр дүнд хууль тогтоох ажиллагаанд жендэрийн мэдрэмжтэй хандах шинэ арга барил, хандлага, соёл төлөвшинө гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, түүний дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгээс хамтран эрхлэн гаргадаг “Жендэр судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 4 дэх дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Бид “Жендэр судлал” сэтгүүлээр дамжуулан жендэрийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон ургалч байдлаар өргөн хүрээнд хөндсөн, судалгаанд суурилсан өгүүлэл, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг уншигч олонд хүргэхийг зорин ажилладаг. Түүнчлэн эрдэм шинжилгээний энэхүү сэтгүүлийг тогтмол эрхлэн гаргаснаар олон нийтэд жендэрийн боловсролыг олгож, жендэрийн талаарх сөрөг ойлголт, хандлагыг өөрчлөх, энэ чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа хүмүүст шинэ мэдлэг, мэдээллийг өгч, цаашид дээд боловсролын салбарт жендэр судлалыг хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг онол, арга зүйгээр дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн дугаарт жендэрийн онол арга зүйн асуудал, жендэр ба нийгэм, соёл, жендэр ба улс төр, жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг асуудлыг хөндсөн судалгаа шинжилгээний бүтээлүүдийг хүргэж байна. Сэтгүүлийг бэлтгэн хамтран ажиллаж буй эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүд, судлаач, багш нартаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН дэргэдэх ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА, ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН БҮЛЭГ

Судалгаа