Хайлтын үр дүн

94 илэрц олдлоо.

/ 2022 он

“Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай” хуулийн төсөлд, олон улсын судалгаа шинжилгээ, хөгжлийн чиг хандлагад үндэслэн, Монгол улсад тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж өгөх бөгөөд зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварт тусгагдсан дараах ажлуудыг хийж, энэхүү тайланд тусгасан болно.

/ 2020 он

Монгол Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг нь газар, байгалийн нөөцтэй холбоотой бүхий л салбарын суурь, бодлогын баримт бичиг байх ёстой бөгөөд салбарууд өөр хоорондоо уялдан зангидагдах гол нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Засгийн газар, яам, агентлагууд, орон нутгийн хамтын үүрэг мөн.

/ 2018 он

Төрийн өмчийн газрын эрхийн харилцааг үүсгэх, өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдоогүй төрийн өмчийн газрын кадастрын зураглалыг газрын нэгдмэл сангийн үндсэн болон дэлгэрэнгүй ангиллаар хийх, газрын улсын бүртгэлд бүртгэх, төрийн өмчийн газрын төлөв байдал, шинж чанарын мэдээллийн сан үүсгэх, төрийн өмчийн газрын ашиглалт, хамгаалалтанд төрийн хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх, зөвшөөрөлгүй газар ашиглалтыг арилгах, нөхөн сэргээлт хийх шаардлагатай газрын хэмжээг заагийг тодорхой болгох зорилготой.

/ 2018 он

Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум сууринд нийгмийн дэд бүтцийн одоо байгаа хүчин чадлыг төслийн хүчин чадалд харьцуулан 2017 оны эцсийн байдлаар тухайн орон нутагт оршин сууж байгаа хүн амд хүртээмжтэй буй эсэх хангамжийн түвшинийг тодорхойлох зорилготой.

/ 2020 он

Нэгдсэн орон зайн мэдээлэл нь Засгийн газраас дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарт хаана хөрөнгө оруулалт хийх талаар төлөвлөх, бизнес эрхлэгчид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, иргэд, олон нийт ухаалаг гар утас, цахим техник технологийн тусламжтайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа зохицуулах нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд байрлалд суурилсан мэдээллийн чадавхыг сайжруулснаар бид илүү оновчтой шийдвэр гаргаж, илүү сайн үр дүнд хүрэх, хүн бүхний чинээлэг, эрүүл, аюулгүй амьдралын хэв маягийг хангах боломж бүрдэнэ.

/ 2020 он

Төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хууль, эрх зүйн орчныг бий болгох зэрэг ажлын хүрээнд оюуны өмчийн эрх, үндэсний аюулгүй байдал, хувийн нууц болон бусад холбогдох асуудлуудыг харгалзсан суурь орон зайн өгөгдөл, мэдээллийг нэгдсэн системд оруулж, мэдээллийг тогтмол шинэчлэх, солилцох, ашиглах тогтолцоог бүрдүүлэх, түүнчлэн веб зураглалын дэвшилтэт технологийг ашиглаж олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг нэвтрүүлж эхлээд байна.

/ 2019 он

Энэхүү Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны үр дүнд боловсруулагдаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан баримт бичиг бөгөөд дунд болон түүнээс бага түвшний орлоготой улс орнуудад орон зайн мэдээллийн менежментийн болон түүнтэй холбогдсон дэд бүтцийн удирдлага, зохицуулалтыг үндэснийхээ хэмжээнд хийхэд үндэс суурь, хөтөч нь болох үүднээс боловсруулагдсан. Түүнчлэн, цаг хугацаа өнгөрч энэхүү Хүрээ нь хувьсан өөрчлөгдөхийн зэрэгцээ өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудын хувьд ч мөн уг Хүрээний ашиг тусыг хүртэх боломжтой.

/ 2018 он

Манай орны хувьд олон улсын түвшинд яригдаж, шийдвэрлэгдэж буй орон зайн мэдээллийн менежментийн чиглэлээрх арга хэмжээ, үр дүн, сайн туршлагыг ашиглан өөрийн орны нөхцөл байдал, онцлогтой уялдуулан төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, үндэсний хэмжээнд тулгамдаж буй нийгэм, эдийн засаг, байгаль орны асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж болохоор байна.

Уг судалгаанд Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үндсэн үзүүлэлтүүд, эдгээрийн 2040 он хүртэлх хэтийн төсөөлөл, хөгжил дэвшил, аймаг, сум суурингуудын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, ядуурал, хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон хүчин зүйлийг авч үзэж, янз бүрийн бодлого, төлөвлөлт нь эргээд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг загварчилсан болно.

Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг хийх төсөл

Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн ойрын 3 жилийн орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэхэд оршино.

Энэхүү судалгаа нь 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн ойрын 3 жилийн орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэхэд оршино

Төслийн хүрээнд Хангайн бүсийн тулгуур төв шинэ хот төлөвлөхөд үндэслэл материал болох бүсийн аймаг, сумдын нийгэм эдийн засгийн бодит байдал, хүрсэн түвшин, онцлого хэтийн төлөвийг судлан боловсруулж үнэлэлт дүгнэлт өглөө. Мөн бүсийн хот суурины архитектур, хот байгуулалтын хүрсэн түвшин онцлогыг тогтоож, нутаг дэвсгэрийх нь байгаль цаг уур, инженер геологийн тогтоц тэдгээрийн хот суурин байгуулалтад нөлөөлөх хүчин зүйлийн асуудалд иж бүрэн үнэлгээ өгч боловсруулалт хийлээ.

Сүүлийн 20-иод жилд зах зээлийн эдийн засгийн харилцаанд зохицуулан боловсруулж, батлан гаргасан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Үндэсний хөгжлийн стратеги", "Эдийн засгийн ба Худалдааны Чөлөөт бүс", байгуулах хууль зэрэг хөгжлийн бодлогын шинжтэй боловсруулагдсан үзэл баримтлал, хууль эрх зүйг амьдрал практикт хэрэгжүүлэх дараачийн бодит алхамыг хийхийг Монгол Улсын өнөөгийн байдал шаардаж байна. Иймд Монгол Улсад нэн тэргүүнд эрчимтэй хөгжүүлэх эдийн засгийн дэд бүс болон хот сууринг тодорхойлж, түүнд тохирсон хөгжлийн стратеги боловсруулах шаардлага бий болж байна.

Судалгаа