Хайлтын үр дүн
849 илэрц олдлоо.
/ 2024 он
Дуу чимээний бохирдлын олон улсын зөвлөмж, эх үүсвэр, бууруулах арга хэмжээ болон эрх зүйн зохицуулалтыг судалсан. Норвег, Японы асуудал хариуцсан байгууллага, чиг үүрэг, хэрэгжүүлж буй арга хэмжээг Монголын зохицуулалттай харьцуулсан.
Шүүгч, прокурор, мөрдөгч зэрэг тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах эрх бүхий байгууллага, харьяаллын зохицуулалтыг судалсан. Монголын эрх зүйн орчин болон гадаадын зарим орны байгууллагын чиг үүрэг, мөрдөн шалгах тогтолцоо, практикийг харьцуулсан.
Төсвийн хяналтын талаарх ЭЗХАХБ болон бусад олон улсын байгууллагын нийтлэг туршлага, зөвлөмжийг нэгтгэсэн. Монгол, Шинэ Зеланд, Словени, Арменийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих тогтолцоо, парламентын оролцоо болон эрх зүйн орчныг харьцуулсан.
/ 2012 он
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлах үүрэг, сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. АНУ, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ болон посткоммунист орнуудын эрүүгийн хууль тогтоомж, авлигаас урьдчилан сэргийлэх зохицуулалтыг харьцуулсан
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрхийн олон улсын хэм хэмжээ, хэрэгжилтийг хангах субъектүүдийг судалсан. Сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой асуудал болон гадаадын зарим орны эрүүгийн, бусад хууль тогтоомжийн зохицуулалтыг харьцуулсан.
Иргэн, байгууллагын түвшинд нийгмийн оноо, рейтинг тогтоох системийн ойлголт, хэлбэр, ажиллах зарчим, давуу, сул талыг судалсан. Хятад, Герман, Их Британийн туршлагаас оноо тооцох аргачлал, хэрэглэдэг салбар болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан.
Жолоодох эрхийн болон жолоочийн зөрчлийн бүртгэлийн онооны системийн олон улсын жишиг, давуу, сул талыг судалсан. Австрали, Хонконг, Их Британийн зохицуулалтаас зөрчлийн оноо, хязгаар болон бүртгэлийн тогтолцооны онцлогийг харьцуулсан.
Олон оролцогчтой эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны Монголын зохицуулалт, практикт тулгарч буй асуудлыг судалсан. Эстони, Хорватын туршлагатай харьцуулан олон шүүгдэгч, оролцогчтой шүүх хуралдааныг зохион байгуулах журмын онцлогийг авч үзсэн.
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах нөхцөл, шаардлага, хэрэгжүүлэх байгууллага, тогтолцоог судалсан. Олон улсын зөвлөмж, гадаадын зарим орны практик болон Монголын эрх зүйн орчныг харьцуулан, хамгаалалтын үйл ажиллагааны үндсэн асуудлуудыг нэгтгэсэн
Авлигын дагнасан шүүхийн загвар, байгуулах хэрэгцээ шаардлага, давуу болон сул талыг олон улсын мэдээлэлд тулгуурлан судалсан. Хорват, Филиппин, Украины эрх зүйн орчин, туршлагыг харьцуулж, Монголын нөхцөл байдлыг хамтатган авч үзсэн.
Жагсаал, цуглаан хийх эрхийн олон улсын хэм хэмжээ болон гадаадын зарим орны зохицуулалтыг судалсан. Биечлэн болон цахимаар жагсаал, цуглаан зохион байгуулах, нийтийн хэв журам сахиулах, оролцогчдын аюулгүй байдлыг хангах зохицуулалт, туршлагыг авч үзсэн. СТ-210.pdf
Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг судалсан. Герман, Япон, Вьетнам, Казахстаны туршлагад тулгуурлан төрийн хариуцлага, иргэн, аж ахуйн нэгжийн хохирлоо барагдуулах эрхийн зохицуулалтыг харьцуулсан. СТ-209.pdf
Төрийн болон парламентын ажлын албанд олон жил ажилласан мэргэшсэн ахмад ажилтныг татан ажиллуулах бодлого, зохицуулалтыг судалсан. Насжилтад суурилсан хөдөлмөр эрхлэлтийн онол, олон улсын зөвлөмж, бусад орны туршлага болон Монголын нөхцөл байдлыг харьцуулан авч үзсэн. СТ-208.pdf
Цахилгаан дугуй, сурроны замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт болон Монгол Улсын нөхцөл байдлыг судалсан. Герман, АНУ, Их Британи, Хятад, Япон, Казахстаны туршлагаас хэрэглэгчийн нас, хурдны хязгаар болон холбогдох эрх зүйн шаардлагыг харьцуулсан.
Парламент дахь цөөнхийн бүлэг, сөрөг хүчний эрх зүйн байдал, эрх, үүрэг, үйл ажиллагааны онолын үндэс, олон улсын зарчмыг судалсан. Монголын зохицуулалтын өөрчлөлт болон гадаадын зарим парламентын сөрөг хүчний оролцоо, эрхийн баталгааг харьцуулсан.
Гэмт хэргийн хохирогчийн хохирлоо барагдуулах, нөхөн төлбөр авах эрхийн талаарх НҮБ-ын зарчим, удирдамжийг тоймлосон. Канад, БНСУ, Филиппин, Энэтхэгийн хохирогчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, механизм болон нөхөн төлбөрийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан.
©2026 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.