Хайлтын үр дүн

849 илэрц олдлоо.

/ 2025 он

Европын Холбоо, АНУ, БНСУ, Унгар, Японы хиймэл оюуны хууль тогтоомж, үндэсний стратеги, бодлогын баримт бичгүүдийг харьцуулсан. Хиймэл оюуны хөгжлийг зохицуулах эрх зүйн орчин, хүний эрх, ёс зүйн зарчим, хувийн мэдээлэл болон өгөгдөл хамгаалах шаардлага, нууцлал, хиймэл оюуны хөгжлийн тэргүүлэх салбар, бодлогын чиг хандлагыг шинжилсэн

/ 2025 он

АНУ, ХБНГУ, Чех, Япон, БНСУ-ын татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний эрх зүйн орчныг харьцуулсан. Татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох нөхцөл, мэргэшлийн шалгалт, эрх хүсэгчид тавигдах шаардлага, зөвлөхийн эрх, үүрэг, мэргэжлийн хяналт, зөрчил гаргасан тохиолдолд ногдуулах сахилгын шийтгэл, хариуцлагын тогтолцоог судалсан

/ 2025 он

Австрали, Казахстан, БНСУ, ХБНГУ-ын эрүүгийн хууль дахь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн тодорхойлолт, бүрэлдэхүүний шинж, нэр томьёо, ял шийтгэлийн бодлогыг харьцуулсан. Эрүүгийн болон эрүүгийн бус хариуцлагын төрөл, сахилгын болон ёс зүйн хариуцлага, мөрдөн шалгах ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллага, прокурорын хяналтын эрх хэмжээ, байгууллагуудын харилцан уялдааг шинжилсэн

/ 2025 он

Австрали, АНУ, Канад, Их Британи, ХБНГУ, БНСУ, ОХУ-ын нотлох баримтын эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Нотлох баримтыг бие даасан хууль, дүрмээр болон эрүүгийн, иргэний процессын хуулиар зохицуулдаг тогтолцооны ялгаа, нотлох баримтын төрөл, цуглуулах журам, шүүхэд зөвшөөрөгдөх нөхцөл, хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтыг ашиглахтай холбоотой шаардлагыг судалсан

/ 2025 он

Япон, БНСУ, Эстони, ХБНГУ-ын парламентын гишүүний халдашгүй байдал, парламентын үйл ажиллагааны хүрээнд хэлсэн үг, өгсөн саналын төлөө хариуцлагаас чөлөөлөгдөх зохицуулалтыг харьцуулсан. Гишүүнийг баривчлах, саатуулах, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах, халдашгүй байдлыг түдгэлзүүлэх нөхцөл, ажиллагааг судалж, НҮБ, Европын Холбоо, Олон улсын парламентын холбоо болон олон улсын шүүх, парламентын байгууллагуудын холбогдох эрх зүйн баримт бичгийг шинжилсэн

/ 2025 он

АНУ, БНСУ, Их Британи, ХБНГУ-ын санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт, байгууллагын тогтолцоог харьцуулсан. Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулагч байгууллагуудын чиг үүрэг, хараат бус байдал, хяналтын арга хэрэгсэл, хэрэглэгчийн гомдол, маргааныг шүүхээс өмнө шийдвэрлэх омбудсмений болон бусад механизм, шүүхийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа, хэрэглэгчийн эрхээ хамгаалуулах боломжийг судалсан

/ 2025 он

Австрали, Их Британи, ХБНГУ, Испани болон Европын Парламентын өргөдлийн байнгын хорооны эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг харьцуулсан. Өргөдлийн байнгын хороог байгуулах үндэслэл, эрх хэмжээ, бүрэлдэхүүн, хүлээн авах өргөдлийн төрөл, тавигдах шаардлага, өргөдөл хүлээн авах, хянан шийдвэрлэх ажиллагаа, олон нийтийн оролцоог хангах механизмын онцлогийг судалсан

/ 2025 он

Засгийн газраас бизнесийн байгууллага, үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоох эрх зүйн үндэслэл, эрх бүхий байгууллага, хэрэгжүүлэх арга хэмжээг харьцуулсан. Монгол Улсад БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон тохиолдлуудыг авч үзэж, Их Британи, ХБНГУ, Итали, Польшийн онцгой дэглэм тогтоох үндэслэл, хугацаа, хамрах хүрээ, төрийн байгууллагын эрх хэмжээ, дэглэмийг цуцлах нөхцөл, хэрэгжүүлсэн туршлагыг шинжилсэн

/ 2025 он

Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт, жирэмсний болон төрсний дараах эрүүл мэндийн хяналт, эрхийн хамгааллын асуудлыг олон улсын туршлагатай харьцуулан судалсан. Их Британи, АНУ, Финланд, БНСУ зэрэг улсын туршлагад тулгуурлан насанд хүрээгүй охидын үр хөндөлт хийлгэх эрх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, өсвөр насны эхээс төрсөн хүүхдийг үрчлэх зохицуулалт, эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн халамж, жирэмсэн болон төрсөн охидын үргэлжлүүлэн суралцах эрхийн баталгааг шинжилсэн

/ 2025 он

Шинэ Зеланд, Эстони, ХБНГУ-ын зөвшөөрлийн эрх зүйн орчин, зөвшөөрөл, бүртгэл, мэдэгдлийн журмын зохицуулалтыг судалсан. Зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааны төрөл, зөвшөөрөл олгох байгууллагын эрх, үүрэг, зарим үйл ажиллагааг зөвшөөрөл бус мэдэгдлийн журмаар зохицуулах боломж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан болон холбогдох хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага, улс орнуудын онцлог зохицуулалтыг нэгтгэсэн

/ 2025 он

Хилийн чанадад оршин суугаа иргэдийн сонгох эрхийг цахим санал хураалтаар хэрэгжүүлэх эрх зүйн болон зохион байгуулалтын нөхцөлийг харьцуулсан. Цахим санал хураалтыг хуульчлан хэрэглэж буй Эстони, Швейцар, Франц болон цахим санал хураалтын хэрэгжилтээс татгалзсан Герман, Норвегийн туршлагыг судалж, сонгогчийн оролцоо, саналын нууцлал, техникийн шаардлага, итгэлцэл, сонгуулийн байгууллагын чадавх, татгалзсан шалтгаан, сургамжийг тодорхойлсон

/ 2025 он

Канад, Энэтхэг, Испани, Япон, Казахстаны хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага, оролцогч талуудын эрх хэмжээ, даатгалын төрөл, даатгалын тохиолдол, хураамж, давхар даатгалын зохицуулалт болон талбайн тариалан, хүлэмжийн аж ахуй, мал аж ахуйн даатгалын үйлчилгээний онцлогийг судалсан

/ 2025 он

Монгол Улсын хөрсний элэгдэл, эвдрэл, цөлжилт, бохирдлын нөхцөл байдал, үүсэх шалтгаан, эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. БНХАУ, Казахстан, Австралийн хөрс хамгаалах хууль тогтоомж, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хөрсний доройтол, бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ, хэрэгжүүлсэн туршлагыг харьцуулсан. Мөн Монгол Улсын хөрсний нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хавсралтаар нэгтгэсэн

/ 2025 он

Эрдмийн зэрэг, цол олгох харилцааны эрх зүйн зохицуулалтыг 23 улсын хүрээнд харьцуулж, ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, ХБНГУ, БНСУ-ын зохицуулалтыг дэлгэрэнгүй судалсан. Эрдмийн зэрэг, цолны нэр томьёо, ангилал, олгох эрх бүхий байгууллага, шалгуур, гадаад улсад олгосон эрдмийн зэрэг, цолыг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, хуурамч зэрэг, цол ашигласан тохиолдолд хүлээлгэх хариуцлага болон бүртгэл, хяналтын тогтолцоог шинжилсэн

/ 2025 он

Европын Холбоо, АНУ, БНХАУ, Их Британийн хиймэл оюуны эрх зүйн зохицуулалт, бодлогын баримт бичгийг харьцуулсан. Хиймэл оюуны нэр томьёо, зохицуулалтын зарчим, үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хэрэглэгчийн эрх, хориглосон болон хязгаарласан хэрэглээ, хувийн мэдээллийн хамгаалалт, хиймэл агуулга (deepfake), эрсдэлийн хариуцлага, хиймэл оюунаар бүтээсэн бүтээлийн зохиогчийн эрх болон сургалтын өгөгдөл ашиглах зохицуулалтыг судалсан

/ 2025 он

ХБНГУ, Казахстан, БНСУ, Швед, Швейцарын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Албан журмын болон хувийн эрүүл мэндийн даатгалын төрөл, шимтгэлийн хувь хэмжээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамтын төлбөр, даатгалд хамрагдах хүрээ, тогтолцооны санхүүжилт, даатгалын сангийн зохион байгуулалт болон хэрэгжүүлсэн шинэчлэлийн туршлагыг судалсан

Судалгаа