Хайлтын үр дүн

849 илэрц олдлоо.

/ 2014 он

Монгол Улсын тээвэр, нефть, хий дамжуулах хоолой, холбоо, цахилгаан, дулааны шугам, агуулахын логистикийн сүлжээний эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. Холбогдох олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, Засгийн газрын тогтоолуудыг нэгтгэсэн

/ 2014 он

Монгол Улсад говийн болон хилийн нэмэгдэл олгож ирсэн түүх, эрх зүйн зохицуулалт, нэмэгдэл тогтоох үндэслэл, үр нөлөөг шинжилсэн. ОХУ, Канадын бүсийн нэмэгдэл олгох шалгуур, нөхцөл, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан

/ 2014 он

Чөлөөт бүсийн үүсэл, хөгжил, төрөл, эрх зүйн зохицуулалт, татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалтын нөхцөлийг шинжилсэн. ОХУ, Казахстан, Беларусь, Серби, Доминиканы БНУ, БНХАУ, БНСУ, Турк, Тайвань, Малайзын туршлагыг Монгол Улсын эрх зүйн орчинтой харьцуулсан

/ 2013 он

Монгол Улсын авлигын нөхцөл байдал, 2011–2012 оны авлигын индекс, авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, олон улсын үнэлгээг шинжилсэн. Шинэ Зеланд, Сингапур, Финланд, Малайз, ОХУ, Афганистан, Узбекистан, БНХАУ-ын авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалт, хариуцлагыг харьцуулсан

/ 2013 он

Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин, төлөвлөлт, тендер шалгаруулалт, үнэлгээ, гэрээ байгуулах үе шатыг шинжилсэн. Худалдан авах ажиллагааны үйл явцыг замын зураглал, хүснэгтээр харуулсан

/ 2013 он

Төрийн өндөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, гадаад дахь хөрөнгө, банкны данс, үнэт цаас эзэмшихэд тавих хязгаарлалт, мэдүүлгийн зохицуулалтыг шинжилсэн. БНХАУ, ОХУ-ын хууль тогтоомжийг Монгол Улсын авлигын нөхцөл байдлын судалгаатай уялдуулан авч үзсэн

/ 2013 он

Парламентад иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрх, өргөдөл хүлээн авах шаардлага, шийдвэрлэх үйл явц, хариу өгөх журмыг шинжилсэн. Австрали, Латвийн парламентын Өргөдлийн байнгын хорооны эрх зүйн зохицуулалт, өргөдлийн загвар, үйл ажиллагааг харьцуулсан

/ 2013 он

Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн хэлбэр, хамтрагчдын эрх, хүүхэд үрчилж авах нөхцөл, зохицуулалтыг шинжилсэн. Нидерланд, Бельги, Дани, Канад, Швед, Их Британи, Франц, Аргентин, АНУ зэрэг улсын 2013 оны үеийн эрх зүйн байдлыг харьцуулсан

/ 2013 он

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилласан жилийг тооцох, тэтгэвэр тогтоох эрх зүйн боломжийг шинжилсэн. Хамрагдах иргэдийн статистик, даатгалын сангийн орлого, төсвийн эрсдэл, 2012 оны хуулийн зохицуулалтыг авч үзсэн

/ 2013 он

Хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авах нөхцөл, зөвшөөрөл олгох байгууллага, үрчлэлтийн дараах хамгаалалт, тэтгэмж, олон улсын гэрээний зохицуулалтыг шинжилсэн. Франц, БНСУ, Швед, Финланд, БНХАУ, Бельги, ОХУ, ХБНГУ, Их Британи, АНУ-ын туршлагыг харьцуулсан

/ 2013 он

Ажилгүйдлийн даатгалын тогтолцоо, шимтгэлийн хэмжээ, тэтгэмж авах нөхцөл, хугацаа, санхүүжилт, эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. Канад, Япон, Чех, Францын ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн тогтолцоог харьцуулсан

/ 2013 он

Монгол Улсын цагийн хөдөлмөрийн эрэлт, эрх зүйн орчин, ажилгүйдлийг бууруулах боломж, хөдөлмөрийн уян хатан хэлбэрийг шинжилсэн. ХБНГУ, БНСУ-ын цагийн хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомж, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

Нийтийн болон билгийн тооллын шинэ жилийн баяраар нийтээр амрах хугацаа, баярын өдрийн эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. БНХАУ, БНСУ, Япон, Вьетнам, Сингапур, ОХУ, АНУ, Канад, Чех, Литва, Казахстан зэрэг улсын туршлагыг харьцуулсан

/ 2013 он

Эрүүл мэндийн байгууллагын эрх зүйн байдал, бүтэц, үйлчилгээний зохион байгуулалт, хувийн хэвшлийн оролцоо, санхүүжилтийн тогтолцоо, шинэчлэлийн бодлогыг шинжилсэн. ХБНГУ, Эстони, Литва, Казахстан, Болгар, Молдов, БНСУ-ын эрүүл мэндийн салбарын эрх зүйн зохицуулалт, шинэчлэлийн туршлагыг харьцуулсан

/ 2013 он

Хүүхдийн өмчлөх, эд хөрөнгө эзэмших, ашиглах, өв залгамжлах эрх, гэрлэлт цуцлах үед хүүхдийн хөрөнгийн эрхийг хамгаалах зохицуулалтыг шинжилсэн. Канад, Швед, Украин, БНХАУ, Литва, Финланд болон Хонконгийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

Монголчуудын бэлчээр ашиглах түүхэн уламжлал, бэлчээрийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтын заншил, эрх зүйн үндсийг шинжилсэн. Түүхэн сурвалж, газрын харилцааны зохицуулалт, малчдын бэлчээр эзэмших, ашиглах асуудалд тулгуурлан Бэлчээрийн тухай хуулийн төсөлтэй холбогдох асуудлыг авч үзсэн

Судалгаа