Хайлтын үр дүн

1552 илэрц олдлоо.

/ 2025 он

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийн тайланд дүн шинжилгээ хийсэн. Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж өрсөлдөөнийг нэмэгдүүлэх дөрвөн чиглэлийн 19 арга хэмжээ, 47 дэд арга хэмжээний хэрэгжилтийг судалсан. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлан, статистик мэдээлэлд үндэслэн хэрэгжилтийн түвшнийг үнэлж, санал, зөвлөмж боловсруулсан

/ 2025 он

Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилт, тамхины худалдаа, хэрэглээнд тавигдах хориг, хязгаарлалт, хяналтын тогтолцооны үр нөлөөг үнэлсэн. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, ширхэглэн худалдах, зөвшөөрөгдөөгүй газарт болон сургууль орчмын хориглосон бүсэд худалдах, тамхи татахыг хориглосон газар тамхи татахтай холбоотой зохицуулалтыг шинжилсэн. Цагдаагийн байгууллагын 2015–2024 оны зөрчлийн статистик, санал асуулга, ярилцлагын мэдээлэлд үндэслэн төр, олон нийт, аж ахуйн нэгжийн хяналт, зөрчилд ногдуулах хариуцлагын зохистой байдлыг үнэлсэн

/ 2025 он

Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортыг зохицуулж буй хууль тогтоомж, зөвшөөрөл, хяналт шалгалтын тогтолцоо, хэрэгжилтийн хүндрэл, давхардал, зөрчлийг судалсан. Мах боловсруулах үйлдвэр байгуулах, зөвшөөрөл авах, экспортын квот, мал эмнэлгийн болон гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн шинжилгээ, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлтийн үйл явцыг шинжилсэн. Мах экспортлогч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн ярилцлага болон 2024 оны экспортын статистик мэдээлэлд үндэслэн тулгамдсан асуудал, шийдвэрлэх саналыг боловсруулсан

/ 2025 он

ХБНГУ, Канад, Казахстан, БНСУ, Эстонийн орон сууцны ногоон санхүүжилтийн тогтолцоо, бодлогын зохицуулалтыг судалсан. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны бүтээн байгуулалтыг дэмжих санхүүжилтийн байгууллага, хөнгөлөлттэй зээл, татаас, санхүүжилтийн эх үүсвэр, хамрагдагчид тавих шалгуур, ногоон барилгын стандарт, эрчим хүчний хэмнэлтийн шаардлагыг харьцуулсан

/ 2025 он

Вьетнам, ХБНГУ, Индонез, Казахстан, Сингапур, БНХАУ, Тайвань, БНСУ-ын бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, ангилал, шалгуурыг харьцуулсан. Тус салбарыг хариуцдаг төрийн байгууллагуудын бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, хөнгөлөлттэй зээл, батлан даалт, тэтгэлэг, татварын хөнгөлөлт зэрэг санхүүгийн болон сургалт, зөвлөгөө зэрэг санхүүгийн бус дэмжлэгийн туршлагыг судалсан

/ 2025 он

Австрали, ХБНГУ, БНСУ, Япон, Эстони, Польшийн хүүхэд хамгааллын бодлого, эрх зүйн зохицуулалт, байгууллагын тогтолцоог харьцуулсан. Хүүхэд хамгааллын байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, анхан шатны үйлчилгээ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хүүхдийн оролцоо, хүүхэдтэй ажиллах хүмүүст тавих шаардлага, мэргэжлийн ажилтны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилт, тайлагналын механизмыг судалсан

/ 2025 он

Гадаад улсуудын утаат тамхи худалдахыг хориглосон байршил, хязгаарлалтын зай болон электрон тамхийг уламжлалт тамхитай адилтган зохицуулах эрх зүйн туршлагыг судалсан. Утаат тамхины худалдааны байршлын хоригийн хүрээнд 85 улсын мэдээллийг харьцуулж, электрон тамхины зохицуулалтын талаарх 97 улсын мэдээллийг авч үзсэн. Тамхины худалдаа, хэрэглээ, насны хязгаар, зар сурталчилгаа, татварын зохицуулалтын онцлогийг нэгтгэсэн

/ 2025 он

Монгол Улсын Залуучуудын хөгжлийн тухай хуулийн хэрэгжилтийг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих зарчим, хувь хүний хөгжил, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах орчны хүрээнд үнэлсэн. Залуучуудын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж, сайн дурын болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын бүрэн эрх, залуучуудын хөгжлийг дэмжих төв, зөвлөлийн чиг үүргийн хэрэгжилтийг шинжилсэн

/ 2025 он

Монгол Улсын иргэдийн хувь хүний орлогын албан татварын талаарх ойлголт, татвар төлөх хандлага, татварын шударга байдал, төрийн үйлчилгээний санхүүжилтийн талаарх үнэлэмжийг судалсан. Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, таван аймгийн 1,202 иргэнийг асуулгад, 70 иргэнийг фокус бүлгийн ярилцлагад хамруулж, татвар төлөх хандлагад нөлөөлөх хүчин зүйлс болон прогрессив татварыг хүлээн зөвшөөрөх байдлыг шинжилсэн

/ 2015 он

Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тоо, суралцагчид, төгсөгчид, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, сургалтын санхүүжилтийг шинжилсэн. 2009–2014 оны мэдээлэлд тулгуурлан төрийн болон төрийн бус өмчийн сургалтын байгууллагууд, төгсөгчдийн ажил эрхлэлт, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг авч үзсэн

/ 2015 он

Монгол Улсын хүүхэд, залуус, гэр бүлийн хүн ам зүй, нийгмийн нөхцөл байдлыг статистик мэдээлэлд тулгуурлан шинжилсэн. Өрх, гэр бүлийн бүтэц, өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хорих ял эдэлж буй хүүхэд, асрамжийн газарт амьдардаг болон хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гадаад улсад үрчлэгдсэн хүүхдийн тоо, залуучуудын боловсрол, гэрлэлт, салалтын мэдээллийг нэгтгэсэн

/ 2015 он

Ахмад настнуудад зориулсан төрөлжсөн асрамжийн газар, гэр бүлийн асрамж, тусламжтай амьдрах орчин, урт хугацааны асаргаа, үйлчилгээний хэлбэр, санхүүжилтийг шинжилсэн. Канад, АНУ, Их Британи, Австралийн туршлагыг авч үзэж, Монгол Улсын ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, халамжийн зардал, ганц бие ахмадууд, асрамжийн газарт амьдардаг иргэдийн статистикийг нэгтгэсэн

/ 2015 он

Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжийн тоо, борлуулалтын орлого, төрөөс олгосон хөнгөлөлттэй зээл, шинээр бий болсон ажлын байрны мэдээллийг нэгтгэсэн. Бизнесийн бүртгэл, татвар төлөлт, тоног төхөөрөмжийн гаалийн татварын чөлөөлөлт, татан буугдсан аж ахуйн нэгжийн статистикийг авч үзсэн

/ 2015 он

Компанийн сайн засаглалын зарчим, хүний нөөцийн бодлогын зорилго, байгууллагын стратегитай уялдах байдал, хүний нөөцийн төлөвлөлт, ажилтны хөгжил, гүйцэтгэлийн удирдлагыг шинжилсэн. Хүний нөөцийн бодлогыг боловсруулах үе шат, байгууллагын бодлогод эзлэх байр суурь, хүний нөөцийн менежментийн загваруудыг тайлбарласан

/ 2015 он

Монгол Улсын уул уурхайн салбарын татвар, төлбөрийн тогтолцоо, татварын ачаалал, төсвийн орлогод оруулж буй хувь нэмэр, 2014–2015 оны олон улсын татварын өөрчлөлтийг шинжилсэн. Австрали, Канад, Ботсвана, Мозамбик, Өмнөд Африк, Танзани, БНХАУ, Индонез, Чилийн уул уурхайн татварын хувь хэмжээ, роялти, татварын зохицуулалтыг харьцуулсан

/ 2015 он

Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн асуудал болох эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, инфляц, улсын төсвийн алдагдал, мөнгө, зээлийн нөхцөл болон эдгээрт төрөөс хэрэгжүүлэх зохицуулалтыг шинжилсэн. Эдийн засгийн 2014 оны нөхцөл байдал, ДНБ, төсөв, валютын ханш, төлбөрийн тэнцэл зэрэг үзүүлэлт, холбогдох хууль тогтоомжийг авч үзсэн

Судалгаа