Хайлтын үр дүн

1546 илэрц олдлоо.

/ 2013 он

Үндэсний хэлийг төрийн албан ёсны хэл болгон хэрэглэх эрх зүйн зохицуулалт, хэлний бодлого, түүхэн уламжлалыг шинжилсэн. БНХАУ, Франц, Казахстан, АНУ-ын төрийн албан ёсны хэлний зохицуулалтыг Монгол Улсын хэлний бодлого, эрх зүйн орчинтой харьцуулсан

/ 2013 он

Төрийн өндөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, авлигын эрсдэл, гадаад дахь хөрөнгө, орлого, дансны мэдээллийг мэдүүлэх, хязгаарлах зохицуулалтыг шинжилсэн. БНХАУ, ОХУ-ын хууль тогтоомж болон Монгол Улсын авлигын талаарх судалгааны мэдээллийг авч үзсэн

/ 2013 он

Монгол Улсын 0–2 насны хүүхэд, амаржсан эхчүүдийн статистик мэдээлэл, хүүхэд асарсны тэтгэмжийг хоёр нас хүртэл олгоход улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцсон. ОХУ, Узбекистан, Нидерланд, Чех улсын хүүхэд асарсны тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

Өндөр насны тэтгэврийг гэр бүлийн гишүүдэд өвлүүлэх нөхцөл, журам, тэтгэврийн хуримтлал, өв залгамжлах эрхийн зохицуулалтыг шинжилсэн. Чили, Швед, Итали, ОХУ, АНУ, Их Британийн тэтгэврийн тогтолцоог харьцуулж, Монгол Улсын 10-аас дээш жил хамтран амьдарсан гэр бүлийн статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн

/ 2013 он

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтмол болон өсөн нэмэгдэх хувиар ногдуулах хэлбэр, төлбөрийн суурь, эдийн засгийн үр нөлөөг шинжилсэн. Канад, Австрали, Казахстан, Аргентин, Гренланд, Чили, Өмнөд Африк, Дани, Их Британи зэрэг улсын роялтийн тогтолцоо, хувь хэмжээ, ашигт ажиллагаатай уялдах зохицуулалтыг харьцуулсан

/ 2013 он

Хөрөнгө оруулалтын сангийн менежментийн төлбөрийн ойлголт, төлбөр тооцох суурь, хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын өгөөжтэй уялдах зарчмыг шинжилсэн. Хамтын сан, хувийн хөрөнгийн сан, хеж сангийн төлбөрийн тогтолцоог олон улсын санхүүгийн практик, Европын Холбооны орнуудын туршлага, хөрөнгө оруулалтын сангуудын мэдээлэлд тулгуурлан тайлбарласан

/ 2013 он

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төрөл, ногдуулах суурь, хувь хэмжээ, менежментийн төлбөрийн эдийн засгийн агуулгыг шинжилсэн. Австрали, АНУ, Бразил, Их Британи, Казахстан, Канад, Мексик, ОХУ, Өмнөд Африк, Перу, БНХАУ, Чили зэрэг улсын роялтийн зохицуулалт болон Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг харьцуулсан

/ 2013 он

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2006–2012 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, санхүүжилт, зарцуулалтыг шинжилсэн. Агаарын бохирдлын үзүүлэлт, 2000–2011 оны хүн амын өвчлөл, нас баралтын статистик мэдээллийг харьцуулж, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлсэн

/ 2013 он

Гүний усны ашиглалт, хамгаалалт, өмчлөлийн эрх зүйн байдал, ус ашиглах зөвшөөрөл, нөөцийн хяналт, бохирдлоос хамгаалах зохицуулалтыг шинжилсэн. ОХУ, Украин зэрэг улсын хууль тогтоомж, усны нөөцийн үнэлгээ, ашиглалтын хязгаарлалт, зөрчилд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг Монгол Улсын нөхцөлтэй харьцуулсан

/ 2013 он

Цэнгэг нуурын хамгаалалтын эрх зүйн зохицуулалт, усны нөөцийн ашиглалт, бохирдлын хяналт, хил дамнасан нуурын хамгаалалтын асуудлыг шинжилсэн. ОХУ-ын Байгаль нуур, АНУ, Канадын Их нуурууд, БНХАУ-ын Далай нуурыг хамгаалах бодлого, хууль тогтоомж, санхүүжилтийн туршлагыг харьцуулсан

/ 2013 он

БНХАУ-ын байгаль орчныг хамгаалах хууль, уул уурхайн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хяналт шалгалт, бохирдлоос урьдчилан сэргийлэх зохицуулалтыг шинжилсэн. Байгаль орчны стандарт, төрийн байгууллагын чиг үүрэг, байгаль орчныг хамгаалах үүрэг, хариуцлагын зохицуулалтыг тайлбарласан

/ 2013 он

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хууль зүйн тодорхойлолт, ангилал, стратегийн ашигт малтмалд хамааруулах шалгуурыг шинжилсэн. АНУ, Беларусь, БНХАУ, Индонез, Казахстан, Канад, ОХУ, Энэтхэгийн хууль тогтоомжийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалттай харьцуулсан

/ 2013 он

АНУ-ын Холбооны Засгийн газрын төсөв боловсруулах, Конгрессоор хэлэлцэн батлах, төсвийн хөрөнгө хуваарилах, хэрэгжүүлэх үйл явцыг шинжилсэн. Ерөнхийлөгч, Конгресс, төсвийн байнгын хороод, Конгрессийн төсвийн албаны эрх хэмжээ, төсвийн үе шат, хууль тогтоомжийн зохицуулалтыг тайлбарласан

/ 2013 он

Дэлхийн 72 улсын нэг хүнд ногдох ДНБ, эдийн засгийн өсөлт, дундаж цалингийн үзүүлэлтийг харьцуулж, 18 улсын хамаарлыг эконометрик аргаар шинжилсэн. Тажикстан, Пакистан, Киргизстан, Украин, Гүрж, БНХАУ, Турк, Аргентин, Малайз, Люксембург, АНУ, Швед, Канад, Австрали зэрэг улсын мэдээллийг орлогын дөрвөн бүлгээр харьцуулсан

/ 2013 он

Төрийн худалдан авах ажиллагаанд үндэсний аж ахуйн нэгжүүдэд давуу эрх, хөнгөлөлт олгох нөхцөл, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалтыг шинжилсэн. ОХУ, Вьетнам, Гамби, Унгар, Мексик, Гана, Кени, Болгар, Швед, Серби, БНХАУ зэрэг улсын төрийн худалдан авах ажиллагааны туршлагыг харьцуулсан

/ 2013 он

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой зорилтуудын хэрэгжилтийг үнэлсэн. Эдийн засгийн бүтэц, хөрөнгө оруулалт, төсөв, санхүү, эрчим хүч, эрдэс баялаг, гадаад худалдааны нөхцөл байдал, эрсдэлийг статистик үзүүлэлтээр шинжилсэн

Судалгаа