Хайлтын үр дүн

1546 илэрц олдлоо.

/ 2013 он

Дэлхийн 97 улсын дөрвөн төрлийн шатахууны жижиглэнгийн үнэ, үнийн бүтцийг харьцуулсан. АНУ, Их Британи, Япон, Канад, ХБНГУ, Франц, Италийн шатахууны үнэ бүрдэлт дэх түүхий нефтийн үнэ, татвар, тээвэрлэлт, даатгал болон бусад зардлын эзлэх хувийг нарийвчлан шинжилсэн

/ 2013 он

Хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, татварын хөнгөлөлт, урамшуулал, хөрөнгө оруулагчийн эрхийн баталгаа, бүртгэл, хяналтын тогтолцоог шинжилсэн. Вьетнам, Индонез, Казахстан, ОХУ, Бразил, Чили болон Өмнөд Америкийн орнуудын туршлагыг Монгол Улсын эрх зүйн орчин, 1990–2011 оны хөрөнгө оруулалтын статистик мэдээлэлтэй харьцуулсан

/ 2012 он

Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгааны төвийн үүсэл, хөгжил, бүтэц, чиг үүрэг, судалгааны бүтээгдэхүүн, хүний нөөц, санхүүжилтийн тогтолцоог шинжилсэн. АНУ, Австрали, Франц, Польш, Турк, Вьетнам, Филиппин, Лаос, БНСУ-ын парламентын судалгааны албадтай хамтран ажилласан туршлагыг авч үзэж, Судалгааны төвийн чадавхыг сайжруулах саналыг боловсруулсан

/ 2012 он

Дэлхийн 50 улсын парламентын судалгааны нэгжийн бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн байдал, чиг үүрэг, хүний нөөцийг харьцуулсан. АНУ, Австрали, Канад, Вьетнам, БНСУ, Япон, Австри, ОХУ зэрэг улсын туршлагыг судалж, судалгааны нэгжтэй 46 улсын 38 нь ажлын албаны дотоод бүтцэд, найм нь парламентын ажлын албатай ижил статустай байгааг тодорхойлсон

/ 2012 он

Улсын Их Хурлын Тамгын газрын хэлтэс, алба, Судалгааны төвийн чиг үүрэг, ажлын ачаалал, үйл ажиллагааны давхардал, зохион байгуулалтын үр ашгийг шинжилсэн. Бодлогын, зөвлөх үйлчилгээний болон техник, зохион байгуулалтын ажилбаруудыг ангилан, нэгжүүдийн чиг үүрэг, 2009–2010 оны ажлын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийсэн

/ 2012 он

Монгол Улсын 1990–2012 оны парламентын сонгуульд сонгогдсон 19 эмэгтэй улс төрчийн бүрэн эрхийн хугацаа, боловсрол, мэргэжил, албан тушаал, хууль тогтоох үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нэгтгэсэн. Эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөлөл, сонгуулийн квот, улс төрийн оролцооны өөрчлөлтийг шинжилсэн

/ 2012 он

Монгол Улсын 1990–2012 оны парламентын сонгуулийн тогтолцооны хөгжил, хууль тогтоомжийн өөрчлөлт, сонгуулийн зохион байгуулалтыг тоймлон шинжилсэн. 1992–2008 оны мажоритар тогтолцоо, 2012 оны холимог тогтолцоонд шилжсэн өөрчлөлт, санал тоолох автоматжуулсан системийн зохицуулалтыг авч үзсэн

/ 2012 он

Орон нутгийн сонгуульд улс төрийн намуудын оролцоо, нэр дэвшүүлэх хэлбэр, бие даан нэр дэвших эрх, намын гишүүнчлэлийн зохицуулалтыг шинжилсэн. Австри, Австрали, АНУ, ХБНГУ, Япон, ОХУ, Казахстан, БНСУ, Франц, Канад зэрэг нийт 24 улсын хууль тогтоомжийг харьцуулсан

/ 2012 он

Парламентын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулах боломж, эдийн засгийн үр ашиг, давуу болон сул талыг шинжилсэн. Филиппин, Болгар, Индонез, Тайвань, АНУ, Австралийн туршлага болон Монгол Улстай төстэй унитар тогтолцоотой 20 улсын сонгуулийн зохицуулалтыг харьцуулсан

/ 2012 он

Олон улсын эдийн засгийн эрх зүйн ойлголт, зохицуулах зүйл, оролцогч субъект, олон улсын гэрээний эрх зүйн үйлчлэл, эдийн засгийн үр дагаврыг шинжилсэн. Монгол Улсын олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад үндэсний эрх ашгийг хамгаалах, урьдчилсан эдийн засгийн шинжилгээ хийх шаардлагыг тайлбарласан

/ 2012 он

Экологийн цагдаагийн байгууллагын бүтэц, чиг үүрэг, эрх зүйн зохицуулалт, байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг шинжилсэн. ОХУ, Украин, АНУ-ын экологийн цагдаа болон ижил төстэй чиг үүрэгтэй байгууллагын зохион байгуулалт, хяналтын эрх хэмжээ, санхүүжилтийн туршлагыг нэгтгэсэн

/ 2012 он

Үндэсний Улаан Загалмайн нийгэмлэгүүдийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, хүмүүнлэгийн үйлчилгээний зохицуулалтыг шинжилсэн. Финланд, Польш, БНСУ, БНХАУ, Япон, АНУ, Нидерланд, Серби болон Европын Холбооны орнуудын туршлагыг харьцуулсан

/ 2012 он

Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, хүч хэрэглэх эрх зүйн үндэслэл, хязгаарлалтыг шинжилсэн. АНУ, Франц, Мексик, Япон, Унгарын хууль тогтоомж, НҮБ-ын олон улсын эрх зүйн баримт бичгийг Монгол Улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулсан

/ 2012 он

Монгол Улсын 2008–2012 оны хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотой нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн салбарын нөхцөл байдал, статистик үзүүлэлтүүдийг шинжилсэн. Нийгмийн даатгалын хамрагдалт, сангийн орлого, зарлага, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, төсөв, мөнгөний бодлого, гадаад худалдааны өөрчлөлтийг авч үзсэн

/ 2012 он

Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолт, ашиглалтад төрийн оролцоо, хяналт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. Канад, АНУ, Австрали, Швед, Финланд, Япон, БНХАУ зэрэг улсын туршлага болон Олон улсын атомын энергийн агентлагийн стандарт, цацраг идэвхт хаягдлын менежментийн зохицуулалтыг авч үзсэн

/ 2012 он

Дэлхийн 32 улсын газрын тосны үйлдвэрлэл эрхэлдэг төрийн өмчийн оролцоотой 37 компанийн өмчлөлийн бүтцийг харьцуулсан. БНХАУ, Казахстан, Саудын Араб, Малайз, Энэтхэг, Япон, Венесуэл, Мексик зэрэг улсын компаниудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг нэгтгэн шинжилсэн

Судалгаа