Монгол Улсын төрийн албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, болзлын эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн ялгаа, хууль тогтоомжийн уялдаа холбоог шинжилсэн. Төрийн албаны тухай хууль болон бусад салбарын хууль тогтоомжид тусгагдсан шаардлага, болзлын давхардал, зөрчил, зохицуулалтын хийдлийг тодорхойлж, төрийн албан тушаалд томилох шалгуур, шаардлагыг нэгдмэл болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулсан.