Хайлтын үр дүн

670 илэрц олдлоо.

/ 2022 он

Гадаадын 10 орны зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн хууль тогтоомж, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог харьцуулан судалсан. Зөвшөөрлийн төрөл, тоог тогтоох, жагсаалтад өөрчлөлт оруулах журам, дуудлага худалдаа болон сонгон шалгаруулалтаар олгох нөхцөл, хяналт хэрэгжүүлэх байгууллага, олон нийтийн зөвлөлийн эрх зүйн байдал, бүтэц, санхүүжилтийг нэгтгэн тайлбарласан.

/ 2022 он

Монгол Улсын гэрлэлт, гэр бүл салалт, гэр бүлийн маргаан, хүүхдийн эрх, тэтгэлгийн нөхцөл байдлыг хууль тогтоомж, статистик, өмнөх судалгаанд тулгуурлан авч үзсэн. Их Британи, Эстони, БНСУ, Нидерланд, Канадын гэр бүлийн харилцааны зохицуулалт, хариуцсан байгууллага, зөрчил шийдвэрлэх арга хэмжээ болон олон улсын баримт бичгийг харьцуулан судалсан.

/ 2022 он

Хэвлэл мэдээллийн тогтолцооны загвар, хараат бус байдалд нөлөөлөх хүчин зүйлс, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын жишгийг тоймлон судалсан. ЮНЕСКО болон Европын байгууллагуудын тайлан, судалгаанд тулгуурлан цахим платформ, худал мэдээлэл, сэтгүүлчдийн аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийн асуудлыг авч үзсэн.

/ 2022 он

Иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх байгууллагын эрх зүйн байдал, бүтэц, чиг үүрэг, хяналтын тогтолцоог судалсан. Филиппин, Япон, Энэтхэг, Их Британийн байгууллагын туршлага болон Канад, ОХУ, Украин, Австралийн өргөдөл, гомдол шийдвэрлэх зохицуулалт, цахим систем, хариу өгөх механизмыг харьцуулсан.

/ 2022 он

Төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны зохицуулалт, оролцогчдод тавих шаардлага, баталгааны хэлбэрүүдийг судалсан. Латви, Тайвань, Киргиз, БНСУ-ын хууль тогтоомжийг харьцуулж, АНУ-ын туршлагаар тендерийн, урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанд даатгалын баталгаа ашиглах асуудлыг дэлгэрүүлэн авч үзсэн.

/ 2022 он

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих олон улсын чиг хандлага, эмэгтэй эзэнтэй бизнесийн тодорхойлолт, тусгайлсан хууль тогтоомжийг судалсан. АНУ, БНСУ, Филиппиний туршлагыг харьцуулж, Монгол Улсын бизнесийн орчин, эмэгтэй бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, эдийн засгийн оролцоо болон дэмжлэгийн асуудлыг авч үзсэн.

/ 2022 он

Цалин хөлс, нэрлэсэн болон бодит цалингийн ойлголт, тооцох аргачлал, худалдан авах чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг АНУ, Их Британи, Канад, Герман, Хойд Македоны туршлагатай харьцуулж, цар тахлын үед цалин, орлогыг дэмжсэн арга хэмжээ, олон улсын зөвлөмжийг танилцуулсан.

/ 2022 он

Эдийн засгийн чөлөөт бүсийн төрөл, хөгжлийн чиг хандлага, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх урамшуулал, хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг судалсан. АНУ, Казахстан, ОХУ, БНСУ, Турк болон бусад орны туршлагыг харьцуулж, үйл ажиллагаа эрхлэгчдэд тавих шаардлага, татварын болон бусад хөнгөлөлтийн хэлбэр, хугацаа, эрх зүйн зохицуулалтыг танилцуулсан.

/ 2022 он

БНСУ, Япон, Австрали, ОХУ, Канадын органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, импортын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан. Органик стандарт, хяналтын байгууллага, магадлан итгэмжлэл, бүтээгдэхүүний гэрчилгээ, шошго, сав баглаа боодол болон үйлдвэрлэгчдэд үзүүлэх төрийн дэмжлэгийн асуудлыг танилцуулсан.

/ 2022 он

Газрын тосны улсын, агентлагийн болон хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэх олон улсын туршлага, хадгалах бүтээгдэхүүн, байгууламж, хилийн чанад дахь нөөцийн хэлбэрийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдлыг авч үзэж, БНСУ, БНХАУ, ОХУ, Кувейт, Японы нөөц бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин, хариуцсан байгууллагын тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Газрын тосны улсын, агентлагийн болон хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэх олон улсын туршлага, хадгалах бүтээгдэхүүн, байгууламж, хилийн чанад дахь нөөцийн хэлбэрийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдлыг авч үзэж, БНСУ, БНХАУ, ОХУ, Кувейт, Японы нөөц бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин, хариуцсан байгууллагын тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Газрын тосны улсын, агентлагийн болон хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэх олон улсын туршлага, хадгалах бүтээгдэхүүн, байгууламж, хилийн чанад дахь нөөцийн хэлбэрийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдлыг авч үзэж, БНСУ, БНХАУ, ОХУ, Кувейт, Японы нөөц бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин, хариуцсан байгууллагын тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Газрын тосны хайгуул, олборлолт, өмчлөл, төрийн оролцоо, бүтээгдэхүүн хуваах гэрээний зохицуулалтын нийтлэг асуудлыг судалсан. БНХАУ, Швейцарын газрын тосны бүтээгдэхүүний бодлогыг тоймлож, Гүржийн жишээгээр үйлдвэрлэл, боловсруулалт, импорт, экспорт, түгээлт, тээвэр, хадгалалт, нөөц болон үнэ, татварын зохицуулалтыг дэлгэрүүлэн авч үзсэн.

/ 2022 он

Төрийн өмчлөл, компанийн засаглалын онол, олон улсын жишигт тулгуурлан ОХУ, Индонез, Бразил, Энэтхэг, Чилийн төрийн өмчит компаниудыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай харьцуулсан. Өмчлөлийн бүтэц, удирдлагын бие даасан байдал, хяналт, ногдол ашгийн бодлого, ил тод байдал, тайлагнал, нийгмийн хариуцлага, ёс зүйн зохицуулалтыг судалсан.

/ 2022 он

Парламент, түүний ажлын албаны чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцаа, олон улсын хамтын ажиллагааны боломжийг судалсан. БНСУ, Турк, Япон, Энэтхэг, Герман, Швейцарын хамтын ажиллагааны байгууллагуудын чиглэл, төсөл, хөтөлбөр, хүний нөөцийг чадавхжуулах арга хэмжээ болон УИХ-ын Тамгын газартай хэрэгжүүлсэн туршлагыг нэгтгэсэн.

/ 2022 он

Канадын Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг нэгтгэн танилцуулсан. Зөрчлийн мэдэгдэх хуудас бүрдүүлэх, холбогдогчийн сонголт, шүүхээр хянан шийдвэрлэх, шийтгэл оногдуулах, шийдвэрт гомдол гаргах, дахин хянах болон торгууль, шүүхийн шийдвэрийг биелүүлэх журмыг авч үзсэн.

Судалгаа