Хайлтын үр дүн

1938 илэрц олдлоо.

/ 2025 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал 2025 (01 дүгээр сар)

/ 2025 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал 2025 (01 дүгээр сар)

Говь-Алтай аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангахын тулд одоо болон ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтой тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, орлого, зардал өгөөж, үр ашгийг төлөвлөхөд оршино.

Нийтийн тээврийн талаар баримтлах бодлого, бодлогын хэрэгжилт, үйлчилгээний нөхцөл байдлыг харьцангуй ‘том зургаар’ тодорхойлж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулсан нь энэхүү судалгааны гол онцлог юм.

Судалгааны төслийн ажлын даалгаврын хүрээнд өндөр уул давааны хайрган хучилттай авто замын ашиглалтын явцад үүсэх тоосжилтыг тусгай барьцалдуулагч бодис ашиглан бууруулах, далан суурийн материалын ачаа даац, бат бэхийг сайжруулах технологийн оновчтой арга зүйг тогтоох онолын болон практик туршилтын аргыг судлах, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй шинэлэг материал, технологийг Монгол орны цаг уурын онцлогт тохируулан авто замын барилгын ажилд нэвтрүүлэн нутагшуулах нөхцөлийг бүрдүүлэхэд эрхэм зорилго оршино.

Судалгааны үр дүнг үндэслэн Авто замын ус зайлуулах байгууламжийн ус нэвтрүүлэх чавдарын тооцоог шинэчлэн боловсруулж шаардлагатай ус зайлуулах байгууламжийг шинэчлэх болон өөрчлөх

ЗТЯ / 2024 он

ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Өрхийн нийгэм, эдийн засгийн микро мэдээллийн санг ашиглан нарийвчилсан судалгаа

“Ажиллах хүчний микро мэдээллийн санг ашиглан нарийвчилсан судалгаа хийх” үйлчилгээний тендерээр шалгарсан судалгаа

Мэдээллийн сүлжээний чиглэлээр олон улсад олгосон тусгай зөвшөөрлийн төрөл, зохицуулалтын шаардлага, харилцан холболтын нөхцөлийг судлах, Олон улсын жишиг үзүүлэлтийг ашиглан үйлчилгээ үзүүлэгчдийн харилцан холболтын төлбөр, орлогын хуваарилалтын зарчмуудад дүн шинжилгээ хийх, ОУЦХБ зэрэг олон улсын байгууллагын зөвлөмжийг судалж, эдгээр стандартыг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар судлах, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу шинээр олгох тусгай зөвшөөрлийн нөхцөл, харилцан холболтын төлбөр, орлого хуваах механизмыг тодорхойлсон зохицуулалтын санал боловсруулах зорилтуудын хүрээнд судалгаа хийсэн.

Энэхүү судалгааны хүрээнд Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч (ОСДҮЭ), телевиз хоорондын холболтын асуудлыг олон улсад хэрхэн зохицуулж буй туршлага, зарчмын талаар судалж, харьцуулсан. Мөн Монгол Улсад энэ талаар зохицуулж буй хууль, журам, нөхцөл шаардлагуудад өөрчлөлт оруулах хувилбар санал боловсруулсан.

Энэхүү судалгааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй харилцаа холбоо, интернэт үйлчилгээний нөхцөл байдал, хүртээмж, эрэлт хэрэгцээ, тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, зохицуулалтын санал боловсруулсан.

Судалгааны үр дүнд олон улсад мөрдөгдөж буй цахим орчин дахь сонгуулийн болон бусад улс төрийн сурталчилгаа явуулах журмыг тодорхойлон, түүний үндсэн дээр дотоодын эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгож цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой тусгай зохицуулалтын журмыг боловсронгуй болгоно.

/ 2024 он

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрсэн хүн амын дундах халдварт бус өвчний эрсдэлийн тархалтыг тогтоосон энэхүү тайланд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт 2022-2023 оны хооронд Монгол улс(МУ)-ын 18 ба түүнээс дээш насны нийт 447.409 хүнийг хамруулсан бөгөөд тэдгээрийн 279.388 (62.4%) эмэгтэйчүүд, 168.021 (37.6%) эрэгтэйчүүд байв. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийг оршин суугаа орон нутгаар харьцуулан үзвэл хамрагдалтын түвшин Улаанбаатар хот (n=247.795) д илүү, аймаг орон нутаг (n=199.614)-т бага байна.

Энэхүү тайланд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан эрх, чиг үүргийн дагуу Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмуудын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын телевизүүдийн хөтөлбөрт байнгын, орон нутгийн телевизүүд болон Улаанбаатар хотын радиогийн хөтөлбөрт түүврээр хяналт, мониторинг хийж, үр дүнг нэгтгэн танилцуулсан.

Судалгаа