УБТЗ ын Төв эмнэлэг нь Сүхбаатар өртөөнөөс Замын Үүд өртөө хүртэл 1800 км урт төмөр замын дагуу 17 зангилааны 64 томоохон үйлдвэр аж ахуйн байгууллага, түүний харъяа 370 гаруй нэгж хэсэгт ажилладаг 15014 төмөр замчид, тэдний гэр бүлийн гишүүд 26021 нийт 41035 хүнд анхдагч болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг Үйлчлэх хүрээний хүн амын 70 орчим хувь нь төв суурингаас алслагдсан газруудад ажиллаж амьдардаг, нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломж муу.