Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2022 он

Төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны зохицуулалт, оролцогчдод тавих шаардлага, баталгааны хэлбэрүүдийг судалсан. Латви, Тайвань, Киргиз, БНСУ-ын хууль тогтоомжийг харьцуулж, АНУ-ын туршлагаар тендерийн, урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаанд даатгалын баталгаа ашиглах асуудлыг дэлгэрүүлэн авч үзсэн.

/ 2022 он

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих олон улсын чиг хандлага, эмэгтэй эзэнтэй бизнесийн тодорхойлолт, тусгайлсан хууль тогтоомжийг судалсан. АНУ, БНСУ, Филиппиний туршлагыг харьцуулж, Монгол Улсын бизнесийн орчин, эмэгтэй бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, эдийн засгийн оролцоо болон дэмжлэгийн асуудлыг авч үзсэн.

/ 2022 он

Цалин хөлс, нэрлэсэн болон бодит цалингийн ойлголт, тооцох аргачлал, худалдан авах чадварт нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг АНУ, Их Британи, Канад, Герман, Хойд Македоны туршлагатай харьцуулж, цар тахлын үед цалин, орлогыг дэмжсэн арга хэмжээ, олон улсын зөвлөмжийг танилцуулсан.

/ 2022 он

Эдийн засгийн чөлөөт бүсийн төрөл, хөгжлийн чиг хандлага, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх урамшуулал, хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг судалсан. АНУ, Казахстан, ОХУ, БНСУ, Турк болон бусад орны туршлагыг харьцуулж, үйл ажиллагаа эрхлэгчдэд тавих шаардлага, татварын болон бусад хөнгөлөлтийн хэлбэр, хугацаа, эрх зүйн зохицуулалтыг танилцуулсан.

/ 2022 он

БНСУ, Япон, Австрали, ОХУ, Канадын органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалт, худалдаа, импортын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан. Органик стандарт, хяналтын байгууллага, магадлан итгэмжлэл, бүтээгдэхүүний гэрчилгээ, шошго, сав баглаа боодол болон үйлдвэрлэгчдэд үзүүлэх төрийн дэмжлэгийн асуудлыг танилцуулсан.

/ 2022 он

Монгол Улсын мах, сүү бэлтгэл, үйлдвэрийн боловсруулалт, дотоодын хэрэглээ, хүнсний хангамж, экспорт, импортын мэдээллийг нэгтгэсэн. 2016-2021 оны холбогдох статистикт тулгуурлан бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, экспортын үнэ, импортын гарал үүсэл болон гаалийн татварын хувь хэмжээний мэдээллийг хүснэгт, зургаар танилцуулсан.

/ 2022 он

Статистик болон өмнөх судалгаанд тулгуурлан малчдын боловсролын түвшин, малчин өрхийн хүүхдийн боловсролын үйлчилгээний хамрагдалт, мэргэшүүлэх сургалтын асуудлыг нэгтгэсэн. Малчдын боловсролын талаар төрөөс баримталсан бодлого, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутагт хийсэн ажил, тулгамдсан асуудлыг авч үзсэн.

/ 2022 он

Газрын тосны улсын, агентлагийн болон хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэх олон улсын туршлага, хадгалах бүтээгдэхүүн, байгууламж, хилийн чанад дахь нөөцийн хэлбэрийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдлыг авч үзэж, БНСУ, БНХАУ, ОХУ, Кувейт, Японы нөөц бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин, хариуцсан байгууллагын тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Газрын тосны улсын, агентлагийн болон хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэх олон улсын туршлага, хадгалах бүтээгдэхүүн, байгууламж, хилийн чанад дахь нөөцийн хэлбэрийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдлыг авч үзэж, БНСУ, БНХАУ, ОХУ, Кувейт, Японы нөөц бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин, хариуцсан байгууллагын тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Газрын тосны улсын, агентлагийн болон хувийн хэвшлийн нөөц бүрдүүлэх олон улсын туршлага, хадгалах бүтээгдэхүүн, байгууламж, хилийн чанад дахь нөөцийн хэлбэрийг судалсан. Монгол Улсын нөхцөл байдлыг авч үзэж, БНСУ, БНХАУ, ОХУ, Кувейт, Японы нөөц бүрдүүлэх бодлого, эрх зүйн орчин, хариуцсан байгууллагын тогтолцоог харьцуулсан.

/ 2022 он

Газрын тосны хайгуул, олборлолт, өмчлөл, төрийн оролцоо, бүтээгдэхүүн хуваах гэрээний зохицуулалтын нийтлэг асуудлыг судалсан. БНХАУ, Швейцарын газрын тосны бүтээгдэхүүний бодлогыг тоймлож, Гүржийн жишээгээр үйлдвэрлэл, боловсруулалт, импорт, экспорт, түгээлт, тээвэр, хадгалалт, нөөц болон үнэ, татварын зохицуулалтыг дэлгэрүүлэн авч үзсэн.

/ 2022 он

Төрийн өмчлөл, компанийн засаглалын онол, олон улсын жишигт тулгуурлан ОХУ, Индонез, Бразил, Энэтхэг, Чилийн төрийн өмчит компаниудыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай харьцуулсан. Өмчлөлийн бүтэц, удирдлагын бие даасан байдал, хяналт, ногдол ашгийн бодлого, ил тод байдал, тайлагнал, нийгмийн хариуцлага, ёс зүйн зохицуулалтыг судалсан.

/ 2022 он

Парламент, түүний ажлын албаны чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцаа, олон улсын хамтын ажиллагааны боломжийг судалсан. БНСУ, Турк, Япон, Энэтхэг, Герман, Швейцарын хамтын ажиллагааны байгууллагуудын чиглэл, төсөл, хөтөлбөр, хүний нөөцийг чадавхжуулах арга хэмжээ болон УИХ-ын Тамгын газартай хэрэгжүүлсэн туршлагыг нэгтгэсэн.

/ 2022 он

Канадын Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг нэгтгэн танилцуулсан. Зөрчлийн мэдэгдэх хуудас бүрдүүлэх, холбогдогчийн сонголт, шүүхээр хянан шийдвэрлэх, шийтгэл оногдуулах, шийдвэрт гомдол гаргах, дахин хянах болон торгууль, шүүхийн шийдвэрийг биелүүлэх журмыг авч үзсэн.

/ 2022 он

Олон улсын байгууллагуудын тайлан, хэлэлцүүлгийн материалд тулгуурлан XXI зуунд парламентын үүрэг, үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтийг тоймлосон. Иргэдийн оролцоог хангах шинэчлэл, парламентын цахимжилт, хиймэл оюун ухааны хэрэглээ болон хүний эрхийг хамгаалахад парламентын оролцоотой холбоотой мэдээллийг нэгтгэн танилцуулсан.

/ 2022 он

Их Британи, Канад, Польш, Японы парламентын гишүүний ёс зүйн дүрэм, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх шаардлага, хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог судалсан. Ёс зүйн хороо, стандарт болон ёс зүй хариуцсан комиссарын чиг үүрэг, гомдол хүлээн авах, зөрчил шалгах, хариуцлага хүлээлгэх ажиллагааг харьцуулсан.

Судалгаа