Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2015 он

Улсын Их Хуралд 1992-1996, 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд сонгогдсон гишүүдийн насны мэдээллийг бүрэн эрхийн хугацаа тус бүрээр нэгтгэсэн. Гишүүн бүрийн нэр, хүйс, төрсөн он, сонгогдох үеийн насыг хүснэгтээр үзүүлсэн. Хугацаа тус бүрийн гишүүдийн хамгийн өндөр, хамгийн бага, дундаж нас болон эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тоог тооцон гаргасан.

/ 2015 он

Засаглалын өөр өөр хэлбэртэй 34 орны Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомж дахь парламентын ээлжит бус сонгуулийн зохицуулалтыг судалсан. Парламентыг хугацаанаас нь өмнө тараах үндэслэл, ээлжит бус сонгууль зарлах эрх бүхий субъект, сонгууль явуулах хугацааг улс тус бүрээр танилцуулсан. Мөн Засгийн газарт итгэл үзүүлэх, Засгийн газар байгуулах боломжгүй болох зэрэг нөхцөлтэй парламент тараах асуудал хэрхэн холбогдож байгааг авч үзсэн. Ээлжит бус сонгууль явуулдаггүй болон сонгууль зарлах субъектыг тодорхой заагаагүй тохиолдлыг судалгааны эхэнд тоймлосон.

/ 2015 он

Парламентын засаглалтай орнуудын сонгуулийн тогтолцоо болон парламентын гишүүдийг ротацийн журмаар шинэчлэн сонгодог зарим орны туршлагыг хүснэгтээр нэгтгэсэн. Улс тус бүрийн сонгуулийн тогтолцоо, парламентын танхимын тоо, танхим тус бүрийн гишүүдийн тоог харьцуулан үзүүлсэн. Ротаци хэрэгжүүлдэг тохиолдолд гишүүдийн бүрэн эрхийн хугацаа, шинэчлэгдэх гишүүдийн эзлэх хувь, сэлгээний давтамжийг тусгасан. Парламентын гишүүдээ сэлгэн сонгодог ерөнхийлөгчийн засаглалтай зарим улсыг мөн хамруулсан

/ 2015 он

Нийт 191 улсын хүн амын тоог парламентын гишүүдийн тоотой харьцуулж, нэг гишүүний төлөөлөх хүн амын тоог нэгтгэсэн. Тооцоонд нэг танхимтай парламентын нийт гишүүдийн тоо, хоёр танхимтай парламентын хувьд доод танхимын гишүүдийн тоог ашигласан. Улс орнуудыг нэг гишүүний төлөөлөх хүн амын хэмжээгээр бүлэглэж, танхимын нэр, гишүүдийн тоо, хүн амын мэдээллийг хүснэгтээр үзүүлсэн. Мөн судалгаанд хамрагдсан холбооны улсуудыг парламентын танхимын тоогоор ангилан танилцуулсан.

/ 2015 он

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүлэгч 15, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тэргүүлэгч 10 орны төрийн тогтолцооны талаарх мэдээллийг нэгтгэсэн. Нийт 25 орны хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, сонгох болон томилох журмыг улс тус бүрээр танилцуулсан. Түүнчлэн төрийн байгууламж, засаглалын хэлбэр, эрх зүйн бүлийн ангилал болон тухайн улсын хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн ерөнхий мэдээллийг оруулсан

/ 2015 он

1991 оны Үндсэн хуулийн төслийн хувилбаруудыг 1992 онд батлагдсан Үндсэн хуультай харьцуулж, хэлэлцүүлгийн явцад хасагдсан болон өөрчлөгдсөн хэсгүүдийг ангилан нэгтгэсэн. Хасагдсан зохицуулалтыг эх төслийн зүйл, заалтын дугаартай нь жагсааж, өөрчлөгдсөн зохицуулалтыг батлагдсан Үндсэн хуулийн холбогдох заалттай зэрэгцүүлэн үзүүлсэн. Ангиллыг 1992 оны Үндсэн хуулийн бүтцэд тулгуурлан хийж, хүний эрх, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх эрх мэдэл, нутгийн удирдлага, Үндсэн хуулийн цэцтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан.

/ 2015 он

1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийг 1991 оны дөрөвдүгээр сарын 19, зургаадугаар сарын 5, аравдугаар сарын 5, арваннэгдүгээр сарын 7-ны төслийн хувилбаруудтай зүйл, заалтаар нь зэрэгцүүлэн харьцуулсан. Төслүүдэд шинээр нэмэгдсэн, хасагдсан, өөрчлөн найруулсан үг, өгүүлбэр болон зарчмын зөрүүтэй өөрчлөлтийг тусгай тэмдэглэгээгээр ялгасан. Харьцуулалтад улсын бүрэн эрхт байдал, хүний эрх, төрийн байгуулал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтыг хамруулсан.

/ 2015 он

Монгол Улс, ОХУ, Казахстан, Польш, Болгарын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах, нөхөн олговор олгох эрх зүйн зохицуулалтыг судалсан. Хэлмэгдэгчид тооцох үндэслэл, цагаатгуулах хүсэлт гаргах болон шийдвэрлэх журам, нөхөн олговор нэхэмжлэх эрх бүхий этгээдийг улс тус бүрээр авч үзсэн. Нөхөн олговрын хэмжээ, олгох хэлбэр, санхүүжилт, эд хөрөнгийг буцаах, нэр төр, эрхийг сэргээх болон хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг танилцуулсан. Судалгааны товч дүгнэлтэд хамруулсан орнуудын цагаатгал, нөхөн олговрын зохицуулалтын нийтлэг шинжийг нэгтгэсэн.

/ 2015 он

Парламентын засаглалтай 18 орны төрийн албаны зөвлөл болон түүнтэй адил чиг үүрэгтэй байгууллагын дарга, гишүүдийн томилгооны эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Улс тус бүрийн холбогдох хууль тогтоомжид тулгуурлан нэр дэвшүүлэх, санал болгох, зөвшөөрөх, томилох эрх бүхий субъект, байгууллагын бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацааг хүснэгтээр нэгтгэсэн. Мөн зарим улсын сонгон шалгаруулалт, гишүүнд тавих шаардлага, даргыг гишүүдийн дундаас сонгох, улируулан томилохтой холбоотой зохицуулалтыг тусгасан.

/ 2015 он

Австрали, Азербайжан, ХБНГУ, Францын төрийн албаны эрх зүйн зохицуулалтыг сонгосон асуудлуудын хүрээнд судалсан. Төрийн албаны харилцааг зохицуулах хууль тогтоомж, төв байгууллагын бүтэц, орон тоо, харьяалал, удирдлагыг томилох асуудлыг улс тус бүрээр авч үзсэн. Түүнчлэн төрийн албаны ангилал, зэрэг дэв, сонгон шалгаруулалт, тангараг, ёс зүй, албан хаагчийг ажлаас халах үндэслэл болон хариуцлагын зохицуулалтыг танилцуулсан. Азербайжаны төрийн албаны хуулийн зарим зохицуулалтыг Монгол Улсын хуультай харьцуулсан хэсгийг мөн оруулсан.

/ 2015 он

Монгол Улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин, бие даасан, хараат бус байдлыг гадаадын зарим орны зохицуулалттай харьцуулан авч үзсэн. Европын нутгийн өөрөө удирдах ёсны Харти, Европын орнууд болон БНСУ-ын туршлагад тулгуурлан нутгийн удирдлагын бүтэц, эрх хэмжээ, санхүүгийн бие даасан байдал, шинэчлэлийн асуудлыг судалсан. Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн зохицуулалт, нутгийн өөрөө удирдах ёсны ойлголт, Хурал болон Засаг даргын харилцаа, байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тайлбарласан. Судалгааны дүгнэлтэд нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангахад санхүүгийн бие даасан байдал чухал болохыг тэмдэглэсэн.

/ 2009 он

Энэхүү судалгаагаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний төслүүдийн эрх зүй, эдийн засгийн зохицуулалтад дүн шинжилгээ хийсэн. Мөн татварын нөхцөл, төрийн эзэмшлийн хувь, хөрөнгө оруулалтын өгөөж, зээлийн эргэн төлөлт, хөрөнгө оруулагч компанийн бүтэц, харилцан хамаарлыг судалж, гэрээний төслүүдийг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан бодлогын судалгаа юм.

/ 2015 он

Төрийн байгууллагын зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг төрийн бус байгууллага болон хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэлбэр, эрх зүйн орчныг харьцуулан судалсан. Австрали, Их Британи, Канад, АНУ, ОХУ-ын туршлагыг төрийн салбарын шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авч үзэж, концесс, тендер, аутсорсинг, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагаар чиг үүрэг гүйцэтгүүлэх хэлбэрүүдийг тайлбарласан. Мөн Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, салбарын зохицуулалтыг нэгтгэн, хэрэгжилтийн механизмтай холбоотой асуудлыг хөндсөн. Чиг үүрэг шилжүүлэхэд үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг шалгуур болгох, эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох талаар судалгааны дүгнэлтэд тусгасан.

/ 2009 он

Энэхүү судалгаагаар зарим улсын ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын гэрээний эрх зүйн зохицуулалт, төрийн оролцоо, татвар, гэрээний хугацаа, ил тод байдлыг харьцуулан судалсан. Мөн Монгол Улсын эрх зүйн орчин, Оюу толгойн гэрээний төслийг шинжилж, гэрээний нөхцөлийг боловсронгуй болгох, төрийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулсан бодлогын судалгаа юм.

/ 2009 он

Энэхүү судалгаагаар Эстони, БНХАУ, Их Британи зэрэг улсын хувь хүний орлогын албан татварын тогтолцоо, татвар ногдох орлогын төрөл, татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар төлөгчийн бүртгэлийн систем болон хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг харьцуулан судалсан. Мөн эдгээр улсын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Хүн амын орлогын албан татварын тухай хуультай харьцуулж, татварын тогтолцооны онцлог, ялгаатай зохицуулалтыг тодорхойлсон.

/ 2009 он

Зарим улс орны Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй зээлийн баталгааны тогтолцоо, санхүүжилтийн нөхцөл, баталгааны хэмжээ, хугацаа, шимтгэл болон зээлдэгчид тавигдах шаардлагыг харьцуулан судалсан. Мөн Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин, Засгийн газрын зээлийн баталгаа гаргахтай холбоотой хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн зохицуулалтыг авч үзэж, бусад улсын төрийн дэмжлэгийн хэлбэр, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл нэгтгэсэн харьцуулсан тойм судалгаа юм.

Судалгаа