Хайлтын үр дүн

2857 илэрц олдлоо.

/ 2025 он

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод Монгол Улсын хууль тогтоомж нийцэж буй байдал, конвенцын хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах тогтолцоог үнэлсэн. Хүртээмж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, улс төрийн оролцооны зохицуулалтыг шинжилж, АНУ, Болгар, Японы эрх зүйн туршлагыг харьцуулсан

/ 2025 он

Малчны тухай хууль, Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Хоршооны тухай хуулийн зүйл, заалтыг бусад хууль тогтоомжтой тулган шинжилсэн. Гурван хуулийн давхардсан, зөрчилдсөн, зохицуулалт дутмаг асуудлыг ангилан тодорхойлж, тэдгээрийг арилгах санал, зөвлөмж боловсруулсан

/ 2025 он

Монгол Улсын Иргэний хуулийн эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг шинжилсэн. Эзэмшил, өмчлөх эрх, тэдгээрийг хамгаалах нэхэмжлэл, эд хөрөнгийн эрхтэй холбоотой онол, шүүхийн шийдвэр, хэрэгжилтийн тулгамдсан асуудлыг судалж, зохицуулалтыг боловсронгуй болгох санал дэвшүүлсэн

/ 2025 он

Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар, 2024 оны 63 дугаар, Засгийн газрын 2024 оны 166 дугаар тогтоолын хэрэгжилт, бодлогын уялдаа холбоо, хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, хяналтын тогтолцоог үнэлсэн. Сонгосон 16 арга хэмжээнээс 3 нь зорилгодоо хүрсэн, 5 нь хүрээгүй, 8-ыг үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн

/ 2025 он

Монгол Улсын Иргэний хуулийн ерөнхий ангийн хэрэгжилт, эрх зүйн онол, шүүхийн практик, бусад хуультай уялдах байдлыг шинжилсэн. Иргэний эрх зүйн харилцааны үндэслэл, оролцогчид, хэлцэл, хүчин төгөлдөр бус хэлцэл, төлөөлөл, хугацаа болон хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг үнэлсэн

/ 2025 он

Гамшиг, халдварт өвчин зэрэг онцгой нөхцөл байдлын үед барааны үнийг үндэслэлгүйгээр өсгөх үйлдэл, түүнд тавих хориг, хязгаарлалтыг шинжилсэн. Монгол Улсын хууль тогтоомжийг АНУ, Европын Холбоо, Япон, БНСУ-ын зохицуулалттай харьцуулж, үнийн хэт өсөлт болон өрсөлдөөнийг хязгаарлах үйлдлийн ялгааг авч үзсэн

/ 2025 он

Мөнгө хүүлэлтийн эрх зүйн ойлголт, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох арга, эдийн засаг, санхүүгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг шинжилсэн. Монгол Улсын эрх зүйн орчныг АНУ, Европын Холбооны орнууд, Японы зохицуулалттай харьцуулж, зээлийн хүүг хязгаарлах бодлогын боломж, эрсдэлийг авч үзсэн

/ 2025 он

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт зорилгодоо хүрэх эсэх, практикт хэрэгжих боломж, ойлгомжтой байдал, хүлээн зөвшөөрөгдөх байдал, бусад хууль тогтоомжтой харилцан уялдах нөхцөлийг үнэлсэн. Хуулийн төслийн зохицуулалтыг боловсронгуй болгох дүгнэлт, зөвлөмж боловсруулсан

/ 2025 он

Цахим орчинд хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, худал мэдээлэл тараахтай холбогдох иргэний болон эрүүгийн эрх зүйн зохицуулалт, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах үндэслэлийг шинжилсэн. Холбогдох шүүхийн шийдвэрүүдийг судалж, ХБНГУ, ОХУ, Эстони, БНСУ болон Европын Холбооны эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан

/ 2025 он

Монгол Улсын иргэдийн хувь хүний орлогын албан татварын талаарх ойлголт, татвар төлөх хандлага, татварын шударга байдал, төрийн үйлчилгээний санхүүжилтийн талаарх үнэлэмжийг судалсан. Улаанбаатар хотын дөрвөн дүүрэг, таван аймгийн 1,202 иргэнийг асуулгад, 70 иргэнийг фокус бүлгийн ярилцлагад хамруулж, татвар төлөх хандлагад нөлөөлөх хүчин зүйлс болон прогрессив татварыг хүлээн зөвшөөрөх байдлыг шинжилсэн

/ 2015 он

Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын тоо, суралцагчид, төгсөгчид, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, сургалтын санхүүжилтийг шинжилсэн. 2009–2014 оны мэдээлэлд тулгуурлан төрийн болон төрийн бус өмчийн сургалтын байгууллагууд, төгсөгчдийн ажил эрхлэлт, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг авч үзсэн

/ 2015 он

Монгол Улсын хүүхэд, залуус, гэр бүлийн хүн ам зүй, нийгмийн нөхцөл байдлыг статистик мэдээлэлд тулгуурлан шинжилсэн. Өрх, гэр бүлийн бүтэц, өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хорих ял эдэлж буй хүүхэд, асрамжийн газарт амьдардаг болон хүчирхийлэлд өртсөн хүүхэд, гадаад улсад үрчлэгдсэн хүүхдийн тоо, залуучуудын боловсрол, гэрлэлт, салалтын мэдээллийг нэгтгэсэн

/ 2015 он

Ахмад настнуудад зориулсан төрөлжсөн асрамжийн газар, гэр бүлийн асрамж, тусламжтай амьдрах орчин, урт хугацааны асаргаа, үйлчилгээний хэлбэр, санхүүжилтийг шинжилсэн. Канад, АНУ, Их Британи, Австралийн туршлагыг авч үзэж, Монгол Улсын ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, халамжийн зардал, ганц бие ахмадууд, асрамжийн газарт амьдардаг иргэдийн статистикийг нэгтгэсэн

/ 2015 он

Монгол Улсын малчин иргэдийн тоо, насны бүтэц, шилжилт хөдөлгөөн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал, өндөр насны тэтгэвэр авагчдын статистикийг шинжилсэн. 2009–2013 оны мэдээллийг аймаг, сум, насны бүлгээр ангилан, малчдын даатгалын хамрагдалтын өөрчлөлт, тэтгэврийн нөхцөл байдлыг нэгтгэсэн

/ 2015 он

Монгол Улсын иргэний эрүүл мэндийн даатгалын эрх зүйн зохицуулалт, хуулийн хэрэгжилт, даатгалд хамрагдсан иргэдийн тоо, сангийн орлого, зарлага, тусламж, үйлчилгээний санхүүжилтийг шинжилсэн. Даатгуулагчдын мэдээллийг аймаг, дүүрэг, нас, хүйсээр ангилж, 2003–2013 оны сангийн зарцуулалт, үйлчилгээ авсан иргэд, төрөөс шимтгэлийг хариуцан төлдөг бүлгүүдийн статистикийг нэгтгэсэн

/ 2015 он

Дэлхийн 65 улсын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны хязгаарыг эрэгтэй, эмэгтэй хүйсээр ангилан харьцуулсан. Ирланд, ХБНГУ, Кени улсын төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарах насны тусгай зохицуулалтыг судалж, дэлхийн хүн амын дундаж наслалтын мэдээлэл болон Монгол Улсын 2013 оны дундаж наслалтыг өмнөх арван жилийн үзүүлэлттэй харьцуулсан

Судалгаа