Хайлтын үр дүн

1490 илэрц олдлоо.

/ 2021 он

БНСУ, Казахстан улсын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого, байгууллагын бүтэц, санхүүжилтийн тогтолцоог харьцуулан судалсан. Хөнгөлөлттэй зээл, зээлийн батлан даалт, лизинг, хөрөнгө оруулалтын сан зэрэг санхүүжилтийн хэрэгсэл, салбарын статистик мэдээлэл болон цар тахлын үед хэрэгжүүлсэн дэмжлэгийн арга хэмжээг хамруулсан.

/ 2021 он

Вакцин, вакцинжуулалтын талаарх мэдээлэл, байр суурийг фэйсбүүк, твиттер, мэдээллийн сайтын сонгосон түүврийн хүрээнд судалсан. Олон дагагчтай хуудас, жиргээ, мэдээ, сэтгэгдэл, хариу үйлдлийг шинжилж, вакциныг дэмжсэн, шүүмжилсэн, эргэлзсэн агуулга, мэдээллийн давтамж, түгээлт болон тухайн хугацаанд ажиглагдсан хандлагыг нэгтгэн танилцуулсан.

/ 2021 он

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн уналтын цар хүрээг ДНБ, халдварын нас баралт, хязгаарлалтын үзүүлэлттэй харьцуулан тоймлосон. Төв Азийн эдийн засгийн нөхцөл, эмзэг байдал, төсөв, татварын хариу арга хэмжээ болон ОУВС-аас цар тахалд өртсөн орнуудад үзүүлсэн санхүүжилт, дэмжлэгийн мэдээллийг танилцуулсан.

/ 2021 он

Цар тахлын нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, иргэдийн орлого, амьжиргаа, ажлын байрыг хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр, арга хэмжээг тоймлосон. Татвар, нийгмийн даатгал, халамж, бизнесийн дэмжлэгийг танилцуулж, өрх, аж ахуйн нэгжийн нөхцөл байдлын талаар бусад байгууллагаас хийсэн судалгааны үр дүнг нэгтгэсэн.

/ 2021 он

и, Европын сонгосон орнууд цар тахлын тархалтыг хянах, эдийн засгийн хүндрэлийг бууруулах, хүн амын амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээг судалсан. Төсөв, татвар, мөнгө, зээлийн бодлого, бизнес, ажлын байрны дэмжлэг, нийгмийн хамгаалал болон цар тахлын үеийн хариу арга хэмжээний эрх зүйн орчныг харьцуулан нэгтгэсэн.

/ 2021 он

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр Монголын эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг нэгтгэсэн. УИХ-ын хууль, тогтоол, Засгийн газар, агентлаг, Улсын онцгой комисс, нийслэл, зарим аймгийн шийдвэрийг гаргасан огноо, дугаар, агуулга, үйлчлэх хугацаа, эх сурвалжийн хамт танилцуулсан.

/ 2021 он

Цар тахлын үеийн Монгол Улсын эдийн засаг, хүн амын амьжиргаа, үйлдвэрлэл, худалдаа, банк, санхүү, эрүүл мэнд, боловсролын нөхцөл байдлын мэдээллийг нэгтгэсэн. ДНБ, үнэ, ядуурал, иргэн, аж ахуйн нэгжийн зээл, нийгмийн хамгаалал, бизнесийн хүндрэл, осол гэмтэл, суралцагчид болон теле хичээлийн хүртээмжийн үзүүлэлтүүдийг танилцуулсан.

/ 2021 он

Цар тахлын үед гадаадын парламентууд халдвар хамгааллын шаардлагыг баримтлан танхимаар, цахимаар болон хосолсон хэлбэрээр ажилласан туршлагыг судалсан. Хуралдааны систем, дэгийн өөрчлөлт, санал хураалт, гишүүдийн оролцоо, ажлын албаны зайнаас ажиллах зохион байгуулалт, хамгаалалтын хэрэгсэл, суудлын зай, ариутгал, мэдээллийн сангийн шийдлүүдийг нэгтгэсэн.

/ 2021 он

Финланд, Герман, Их Британийн парламент болон Европарламент хөл хорионы нөхцөлд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн туршлагыг тоймлосон. Хуралдаанд биечлэн болон зайнаас оролцох, санал хураах, ирцийн шаардлага өөрчлөх, байнгын хороогоор асуудал хэлэлцэх, халдвар хамгааллын дэглэм сахих болон гишүүд сонгогчидтойгоо харилцах зохион байгуулалтыг авч үзсэн.

/ 2021 он

Коронавирусийн эсрэг вакцин боловсруулах явц, туршилтын шат, хэрэглээнд нэвтрүүлэх нөхцөлийн талаарх тухайн үеийн мэдээллийг тоймлосон. Франц, Их Британи, Япон, БНСУ, АНУ, ОХУ-ын халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээ, парламентын хуралдаан, хяналт, хууль тогтоох үйл ажиллагаа болон вакцинтай холбоотой мэдээллийг нэгтгэн танилцуулсан.

/ 2021 он

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн улс орнуудын сонгууль, ард нийтийн санал асуулгын товд гарсан өөрчлөлтийг тоймлосон. Сонгууль явуулсан, хойшлуулсан болон 2020 оны сүүлийн гурван сард явуулахаар төлөвлөсөн улс, нутаг дэвсгэрийг ангилж, сонгуулийн төрөл, зохион байгуулах газар, анхны болон өөрчилсөн огноог нэгтгэсэн.

/ 2021 он

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Финланд, Польш, Япон, Филиппиний туршлагыг судалсан. Хотын статус, зэрэглэл, нутаг дэвсгэрийн хуваарилалт, чиг үүрэг, чиг үүрэг шилжүүлэх, удирдлагын зохион байгуулалт, хотын зөвлөлийн гишүүдийн тоо, эрх, үүргийг Монголын зохицуулалт, хуулийн төсөлтэй харьцуулсан.

/ 2021 он

Кени, Колумб, БНХАУ, Австрали, Норвеги, Япон, Вьетнамын генетик нөөцийг хамгаалах, судлах, ашиглах эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Нөөц ашиглах зөвшөөрөл, уламжлалт мэдлэг, нутгийн иргэдийн оролцоо, ашиг, үр шимийг хуваарилах гэрээ, мэдээлэл, хариуцлагын асуудал болон Монголын олон улсын гэрээ, бодлогын баримт бичгийг авч үзсэн.

/ 2021 он

Герман, ОХУ, БНСУ, Японы нийтийн орон сууцны орчны газар, дундын өмч болон сууц өмчлөгчдийн эрх зүйн харилцааг судалсан. Орчны газарт хамаарах объект, өмчлөх, эзэмших, ашиглах эрх, сууц өмчлөгчдийн холбоо, нийгэмлэгийн зохион байгуулалт, засвар үйлчилгээ, өөрчлөлт хийх зөвшөөрөл, хяналтын зохицуулалтыг авч үзсэн.

/ 2021 он

Герман, Австрали, Их Британи, Шотландын парламентын ажлын албаны ажилтнуудын төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээний зохицуулалтыг нийтэд нээлттэй мэдээллийн хүрээнд судалсан. Байгууллагын стратеги, жилийн төлөвлөгөө, ажилтны төлөвлөгөөний уялдаа, гүйцэтгэлийн хяналт, үнэлгээний үзүүлэлт, ажлын үнэлгээ, ажилтны ур чадвар, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох туршлагыг авч үзсэн.

/ 2021 он

Парламентын хяналтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөл, арга хэлбэр, эрх зүйн орчны талаарх ОУПХ, НҮБХХ-ийн судалгаа, зөвлөмжийг танилцуулсан. Босни-Херцеговин, ОХУ-ын бие даасан хууль, ОХУ-ын субъектийн загвар хуулийн төсөл болон бусад арван орны туршлагаар хяналтын зорилго, зарчим, субъект, төлөвлөлт, үр дүн, хариуцлагын зохицуулалтыг судалсан.

Судалгаа