Хайлтын үр дүн

1490 илэрц олдлоо.

/ 2017 он

Парламентын санал хураалтад цахим болон биометрик систем ашиглах туршлага, хурууны хээгээр санал өгөх эрх зүйн зохицуулалтыг судалсан. Албани, Болгар, Итали, Шри Ланкийн туршлага болон бусад орны холбогдох санал, төлөвлөгөөг танилцуулсан. Хурууны хээгээр санал хураах тоног төхөөрөмж, систем нийлүүлсэн компаниудын бүтээгдэхүүн, техник, зохион байгуулалтын мэдээллийг хамруулсан.

/ 2017 он

Хоёр шатлал бүхий нэг танхимтай парламентын зохион байгуулалт, онцлог болон Монгол Улсын холбогдох түүхэн уламжлалыг танилцуулсан. БНХАУ-ын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, түүний Байнгын хорооны бүрэн эрх, хуралдаан, хяналтын чиг үүргийг дэлгэрүүлсэн. БНХАУ, Вьетнамын Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтаар хууль тогтоох байгууллага, байнгын ажиллагаатай бүтцийн эрх, үүргийн хуваарилалтыг харьцуулсан.

/ 2017 он

Ази, Европын 18 улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг харьцуулсан. Нэмэлт, өөрчлөлт санаачлах, батлах эрх бүхий этгээд, төсөлд тавих шаардлага, хэлэлцэх хугацаа, Үндсэн хуулийн шүүхийн оролцоог авч үзсэн. Мөн өөрчлөлт оруулахыг хязгаарласан нөхцөл, хөндөж үл болох зохицуулалт болон холбогдох нэр томьёоны ялгааг танилцуулсан.

/ 2017 он

Парламентын засаглалтай улс орнуудын төрийн эрх мэдлийн хуваарилалт, парламент, төрийн тэргүүн, ерөнхий сайдын эрх зүйн байдлыг судалсан. Тэдгээрийг сонгох, томилох, бүрэн эрхийг дуусгавар болгох, парламентыг тараах, огцруулах болон хууль санаачлах зохицуулалтыг харьцуулсан. Сонгосон 12 улсын мэдээллийг нэгтгэж, 11 улсын Үндсэн хуулийн зохицуулалтыг дэлгэрүүлэн, Их Британийн онцлогийг ерөнхий агуулгаар танилцуулсан.

/ 2017 он

Боловсрол эзэмших болон хөдөлмөрийн зах зээлийн үр дүнгийн холбоог тайлбарласан онолын загваруудыг танилцуулсан. Монголын дээд боловсролын шинэчлэл, төгсөгчдийг мөшгөх, ажил олгогчдын сэтгэл ханамж, хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сургалтын бодлоготой уялдуулах асуудлыг авч үзсэн. Герман, Австри, Швейцар, Польшийн туршлага болон Европын дээд боловсролын орчны шинэчлэлийг хамруулсан.

/ 2017 он

Монголын мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг танилцуулсан. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, төрөөс дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын мэргэжилтний асуудлыг хамруулсан. Япон, БНСУ, ОХУ, Австралийн сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулах, төгсөгчдийг ажилд зуучлах, ажлын байраар хангах туршлагыг судалсан.

/ 2017 он

Донор болон эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны олон улсын бодлого, зохион байгуулалт, зөвшөөрлийн тогтолцоог судалсан. Финланд, Литва, Турк, Сингапур, Армен, Молдовын донорын зөвшөөрөл, эрхтэн хуваарилалт, аюулгүй байдал, хориг, хариуцлагын зохицуулалтыг авч үзсэн. Монгол Улсын Донорын тухай хууль болон шинэчилсэн найруулгын төслийн агуулга, бүтцийн харьцуулалтыг хавсаргасан.

/ 2017 он

Польш, Чех, БНСУ, Вьетнамын жижиг, дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг судалсан. Жижиг, дунд үйлдвэрийг тодорхойлох шалгуур, төрөөс үзүүлэх дэмжлэг, хариуцсан байгууллага, хөгжлийн хөтөлбөрүүдийг танилцуулсан. Санхүүжилт, татварын хөнгөлөлт, бизнес инкубатор, технологи, хүний нөөцийн дэмжлэгийн жишээг хамруулсан.

/ 2017 он

Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн нөхцөл байдал, хүчин чадал, технологи, байгаль орчны нөлөөллийг судалсан. Малчдад олгосон түүхий эдийн урамшуулал, үйлдвэрлэгчдэд үзүүлсэн зээлийн дэмжлэг, үйлдвэрлэл, технологийн парк болон түүхий эдийн биржийн асуудлыг авч үзсэн. БНХАУ, ОХУ, Энэтхэг, Турк, Вьетнамын үйлдвэрлэлийг дэмжих бодлого, түүхий эдийн хангамж, өртөг, дэлхийн зах зээлийн мэдээллийг танилцуулсан.

/ 2017 он

БНСУ, Япон, Герман, Норвегийн хөдөө аж ахуйн хоршоодын хөгжил, бүтэц, үйл ажиллагаа, эрх зүйн орчныг судалсан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэгдсэн борлуулалт, хангамжийн тогтолцоо болон бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ бүрдэлтийг авч үзсэн. Монголын хоршоодын нөхцөл байдал, санхүүжилт, удирдлага, гишүүдийн оролцоотой холбоотой асуудлыг өмнөх судалгааны мэдээллээр танилцуулсан.

/ 2017 он

Мөнгө угаах, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, хамтын ажиллагааг танилцуулсан. Мэдээлэл солилцох, стандарт тогтоох, үндэсний хэрэгжилтийг үнэлэх болон техникийн туслалцаа үзүүлэх механизмыг авч үзсэн. Оффшорт хадгалагдсан хууль бус хөрөнгийг илрүүлэх, хянан шалгах, буцаан олгох олон улсын механизм, холбогдох санаачилгыг судалсан.

/ 2017 он

Өмч хувьчлалын үр дүн, ядуурал, орлогын тэгш бус байдалтай холбогдох асуудлыг Монгол Улс болон гадаадын туршлагад тулгуурлан судалсан. Хувьчлалын үндсэн аргууд, тэдгээрийн давуу, сул тал болон төрийн монополь компанийн хувьчлалын онол, практикийг танилцуулсан. Аргентин, Мексикийн компанийн хувьчлалын жишээ, концессын арга болон Монголд төрийн монополь компанийг хувьцаат компани болгон өөрчлөх боломж, эрх зүйн орчныг авч үзсэн.

/ 2010 он

онгол Улсын 2005–2009 оны макро эдийн засгийн төлөв байдал, эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, үйлдвэрлэл, гадаад худалдаа, төсвийн орлого, зарлага болон мөнгөний үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг харьцуулан шинжилсэн. Мөн дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөлөл, инфляци, бодлогын хүү, мөнгөний нийлүүлэлт, зээл, хадгаламж, валютын нөөцийн динамикийг нэгтгэж, Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд мөнгөн хөрөнгө хуваарилах эдийн засгийн нөөц боломжийг тодруулахад чиглэсэн.

/ 2010 он

Монгол Улсын төсвийн харилцааны эрх зүйн зохицуулалт, төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явц болон Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг, Засгийн газраас хараат бус байгууллагуудын санхүүгийн бие даасан байдлыг шинжилсэн. АНУ, Канад, Шинэ Зеланд, ОХУ, Украин улсын төсвийн тогтолцоо, парламентын хяналт, санхүүгийн хараат бус байдлыг хангах зохицуулалтыг харьцуулж, төсвийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2017 он

Герман, Азербайжан, Польш, БНХАУ-ын жишээгээр нэр төр гутаах, гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараах үйлдлийн зохицуулалт, хариуцлагыг судалсан. Цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдсэн тохиолдол, улс төрч, төрийн албан тушаалтан, нас барсан хүний нэр төртэй холбоотой зохицуулалтыг хамруулсан. Үйлдлийн шинж, нөхцөлөөс хамаарах торгох, эрх чөлөөг хязгаарлах, хорих зэрэг хариуцлагын хэлбэрийг танилцуулсан.

/ 2017 он

Төрийн байгуулал, төрийн байгууламж, засаглалын хэлбэр гэсэн ойлголтын ялгааг онолын эх сурвалжид тулгуурлан тайлбарласан. Монгол Улсын төрийн байгууллын түүхэн өөрчлөлт, Үндсэн хуулиудын холбогдох зохицуулалтыг тоймлосон. Их Британийн төрийн тэргүүн, парламент, Засгийн газар, кабинетын зохион байгуулалт, харилцааг авч үзэж, хоёр улсын төрийн байгууллын онцлогийг харьцуулсан.

Судалгаа