2022 ОНЫ ХҮН НАЙМААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТУХАЙ ТАЙЛАН

Судалгааны тайлбар: Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Хүний наймаатай тэмцэх чадавхад Ковид-19 цар тахал нөлөөлснийг харгалзан үзвэл Засгийн газар өмнөх жилийн тайлант хугацаатай харьцуулахад өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс II-р шатлалд хэвээр үлдсэн. Өмнөх жилийн тайлангийн хугацаатай харьцуулбал илүү олон тооны хүний наймааны хэргийг мөрдөн шалгаж илүү олон хохирогсдыг илрүүлж; яамд болон олон улсын түншүүдтэй үйл ажиллагааг уялдуулан зохицуулан мэдээлэл солилцоог сайжруулж; хүний наймаатай тэмцэх зорилгоор салбар дундын хамтарсан багийг Монгол Улсад анх удаа байгуулж; хүний наймааны хэргээр мэргэшсэн прокурорын шинэ орон тоог бий болгон ажиллуулж; хөдөлмөрийн харилцаанд он удаан жил оршиж байсан хэд хэдэн эмзэг асуудлуудыг тусгасан Хөдөлмөрийн шинэ хуулийг батлан хэрэгжүүлж эхэлсэн зэрэг хүчин чармайлтуудыг дурдаж болж байна. Гэсэн хэдий ч, Засгийн газар хэд хэдэн гол чиглэлээр суурь шаардлагыг хангаагүй. Сүүлийн есөн жилийн турш гэхэд л холбогдох эрх бүхий байгууллага эрэгтэй хохирогчийг албан ёсоор олж тогтоогоогүй. Давхардсан, заримдаа хоорондоо зөрчилдөх Эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хүний наймаатай холбоотой шүүхийн процессуудыг хүндрүүлж, бага ялтай зүйл ангиар зүйлчлэн доогуур ял оноосоор байна.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
97
Татсан тоо
40
Файлын хэмжээ
319.50 KB
Оруулсан огноо
2024.01.22
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
АНУ-ын Монгол улс дах Элчин сайдын яам
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа